Өгөгдлийн тухай анхдагч хуулийн хэлэлцүүлэг үргэлжилж байна

Р.Ханджав
2026/06/18

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг сэтгүүлчдэд танилцуулах уулзалтыг өнөөдөр /2026.06.18/ зохион байгуулж, ажил хэрэгч, нээлттэй хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран нар төслийг танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. 

Энэхүү хууль Монгол Улсын нутаг дэвсгэрт өгөгдлийн амьдралын мөчлөгийн үе шат дахь үйл ажиллагаа болон дата төв байгуулах, дата төвийн үйлчилгээ эрхлэх харилцааг зохицуулна.

Өгөгдлийн амьдралын мөчлөг гэдэг нь өгөгдлийг үүсгэх, цуглуулах, ангилах, боловсруулах, хадгалах, солилцох, дамжуулах, ашиглах, дахин ашиглах, нөөцлөх, устгах харилцаа хамаарах юм.

Түүнчлэн өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, шинэ технологи, инновацыг турших зорилгоор Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд заасан зохицуулалтын туршилтын орчин (сэндбокс)-ыг ашиглаж болохоор тусгасан.

Манай улс сэргээгдэх эрчим хүчинд суурилсан Ногоон дата төвүүдийг байгуулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, сүлжээний найдвартай байдал, хууль эрх зүйн таатай орчныг Өгөгдлийн тухай анхдагч хуулиар бүрдүүлнэ. 

Мөн төрийн их өгөгдлийг 

-Нээлттэй

-Хязгаарлалттай

-Хаалттай

-Нөхцөлт хандалттай гэж ангилах бөгөөд Нээлттэй мэдээллийн ил тод байдлын хууль, Харилцаа, холбооны тухай хууль, Чөлөөт бүсийн тухай хууль зэрэг хэд хэдэн дагалдах хуульд нэмэлт өөрчлөлт оруулах юм.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн зохион байгуулж, бүхий л салбар, оролцогчдоос санал авна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 5 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 15 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 15 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 16 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 18 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21