Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ

Р.Ханджав
2026/06/17

Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр тодруулдаг “ТОП-100 ААН”-ийн 2025 оны жагсаалтыг олон нийтэд танилцууллаа.

10 гаруй жилийн турш энэхүү нэр хүндтэй жагсаалтад тогтмол багтаж ирсэн Төрийн банк энэ удаад төрийн өмчит “ТОП-10” аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдэж, үйл ажиллагааны тогтвортой өсөлт, амжилтаа дахин бататгав.

Улс орон даяар үйл ажиллагаа явуулж буй 500 салбар нэгж, 4000 орчим ажилтнаараа дамжуулан 2.7 сая харилцагчид санхүүгийн үйлчилгээ хүргэдэг Төрийн банк нь 2025 онд санхүүгийн салбарын хурдацтай өөрчлөлт, дижитал шилжилт болон тогтвортой хөгжлийн шинэ шаардлагуудыг амжилттай хэрэгжүүлэн ажиллалаа. Банк харилцагч төвтэй үйл ажиллагаа, ил тод засаглал, хариуцлагатай банкны зарчмыг тууштай баримталсны үр дүнд үндсэн үзүүлэлтүүд тогтвортой өсөлтөө хадгалж чадсан юм.

Тухайлбал, банкны нийт актив 6.7 их наяд төгрөг, зээлийн багц 4.2 их наяд төгрөг, татварын дараах цэвэр ашиг 96.4 тэрбум төгрөгт хүрч өссөн нь стратегийн зорилтууд бодитоор хэрэгжиж, салбартаа манлайлан ажиллаж буйн тод илэрхийлэл боллоо.

Мөн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, инновац шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, ногоон хөгжлийг дэмжих чиглэлд томоохон ахиц дэвшил гаргасан байна. Үүний зэрэгцээ Төрийн банк олон улсын санхүүгийн зах зээлд шинэ алхам хийж, 300 сая ам.долларын бондыг амжилттай арилжсан нь гадаадын хөрөнгө оруулагчдын банкны санхүүгийн тогтвортой байдал, сайн засаглал, ирээдүйн өсөлтийн боломжид итгэж буйг харуулсан онцлох үйл явдал болов.

Байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд хэрэгжүүлсэн ажлууд нь мөн өндөр үнэлгээ авч, Тэрбум мод сангийн “Шилдэг дэмжигч банк”-аар шалгарсан юм. Төрийн банк нь байгаль орчин, нийгэм, засаглалын зарчмуудыг үйл ажиллагаандаа тууштай хэрэгжүүлж, ногоон санхүүжилтийн цар хүрээ, үр өгөөжийг жилээс жилд нэмэгдүүлэн ажиллаж байна.

Эдгээр амжилт нь Төрийн банкны хамт олон, харилцагчид, хувьцаа эзэмшигчид болон бизнесийн түншүүдийн хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийн үр дүн билээ.

Төрийн банк 2026 онд стратеги болон бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, гүйцэтгэлийн хяналтыг сайжруулах, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын үр нөлөөг нэмэгдүүлэх, сайн засаглал, ил тод байдлыг улам бэхжүүлэх, ногоон санхүүжилтийн тогтвортой өсөлтийг хангах чиглэлээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэхээр зорьж байна. 

Итгэл төгс – Ногоон ирээдүй Төрийн банк

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 4 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 13 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 14 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 15 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 16 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21