ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТООСЖИЛТ ИХТЭЙ, УУРХАЙД АЖИЛЛАДАГ 1000 АЖИЛТНЫГ МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРУУЛНА

Р.Ханджав
2026/06/15

Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт  зохион байгуулж буй Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн цогц аян Өмнөговь аймагт энэ сарын 13-16-ны өдрүүдэд болж байна.
Энэ хүрээнд аймгийн болон Цогтцэций сумын ажил олгогч, удирдах ажилтнууд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дунд ХНХ-ын сайдын 2025 оны А/130 тушаалаар батлагдсан хөтөлбөрийн дагуу ХАБЭА-н сургалтыг явуулж байна. 

Түүнчлэн сонгогдсон аж ахуйн нэгж байгууллагуудад ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн болон эрсдэлийн үнэлгээг хийж, гарсан үр дүнд үндэслэн зөвлөмж боловсруулж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна.

Мөн мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэгт уул уурхай төвлөрсөн тус аймгийн тоосжилт ихтэй бүсэд ажилладаг 1000 уурхайчныг хамруулахаар төлөвлөөд байна. Энэ хүрээнд эхний 500 ажилтныг үзлэгт хамруулахаар Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд Цогтцэций суманд ажиллаж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 5 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 15 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 15 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 16 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 18 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21