Шинэ төв цэвэрлэх байгууламж жилд 7-8 тэрбум төгрөгийн эрчим хүч хэмнэнэ

Р.Ханджав
Өчигдөр

Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, байгаль экологийн тэнцлийг хангах чухал үүрэгтэй шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо.

Цэвэрлэх байгууламж одоогийнхоос хоёр дахин их буюу хоногт 250 мянган шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай. 55 барилга, байгууламжаас бүрдэх Төв цэвэрлэх гарсан лагаа бүрэн боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэн дотоод хэрэглээнийхээ 35 хувийг хангах юм.

Энэ нь жилд 7-8 тэрбум төгрөгийн эрчим хүч хэмнэнэ гэсэн үг.

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт баригдсан Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад хүлээн авах ёслолд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И болон албаны бусад хүн оролцлоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа шинэ Төв цэвэрлэх байгууламжийн шавыг нь тавьж, бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн юм.

Цэвэрлэх байгууламж нь Улаанбаатар хотын өргөжин тэлэх, орчны бохирдлыг бууруулах нэгэн суурь нөхцөлийг бүрдүүлж байгаад сэтгэл хангалуун  байгаагаа Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр илэрхийллээ.

 

 

 

Цэвэрлэх байгууламжтай технологийн хувьд холбоотой ажиллах Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг Мянганы сорилтын корпорацын буцалтгүй тусламжаар саяхан ашиглалтад оруулсан юм.

Цэвэрлэх байгууламжийн туршилт, тохируулгыг өнгөрсөн оны долоодугаар сараас үе шаттай хийжээ.

БНХАУ-ын хөнгөлөлттэй 249.6 сая ам.долларын зээл, манай улсын 13.1 сая ам.долларын санхүүжилтээр байгуулсан цэвэрлэх байгууламж нь хоёр улсын хамтын ажиллагааны бодит үр дүн, сайн хөршийн дэмжлэг, туслалцааны илэрхийлэл гэж талууд үзэж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүтээн байгуулалтад сэтгэл зүрх, хичээл зүтгэлээ зориулан оролцсон төслийн удирдагчид, хоёр улсын холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтнуудад талархал илэрхийлснийг Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уламжиллаа.

 

 

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Засгийн газрынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж, бүтээн байгуулалтад оролцсон бүх байгууллага, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтнуудад талархал илэрхийллээ.

Хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдсэн Төв цэвэрлэх байгууламж нь Хятад, Монгол хоёр улс бие биедээ харилцан тусалдаг болохын нэг илрэл болж байгааг тэмдэглэлээ.

Цэвэрлэх байгууламжийн Техник, эдийн засгийн үндэслэлийг НЗДТГ-ын захиалгаар Францын “Артеллиа вилл энд транспорт” компани боловсруулсан. Барилгын гүйцэтгэгчээр “Чайна тисижу сивил инженеринг групп”, “Бээжин констракшн инженеринг групп”-ийн хамтарсан консорциум ажиллажээ.

Мөн дотоодын туслан гүйцэтгэгч 17 компанийн 400-650, хятадын 60 гаруй инженер, техникийн ажилтан оролцсон байна.

 

 

1964 он ашиглалтад орсон хуучин Төв цэвэрлэх байгууламж хоногт 160-170 мянган шоо метр ус хүлээн авах хүчин чадалтай байсан.

Үүнээс хойш гурван удаа өргөтгөл, шинэчлэл хийсэн ч хотын хүн ам өсөхийн хэрээр бохирдлын хэмжээ 3-5 дахин нэмэгдэж, цэвэрлэх хүчин чадал нь буурч, техник, технологийн эвдрэл, гэмтэл их гардаг болсон юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТООСЖИЛТ ИХТЭЙ, УУРХАЙД АЖИЛЛАДАГ 1000 АЖИЛТНЫГ МЭРГЭ… 20 цагийн өмнө
Ван И: Хятад, Монгол хоёр улсын эдийн засаг бие биенээ харилцан нөхөх … 22 цагийн өмнө
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо 22 цагийн өмнө
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платф… 22 цагийн өмнө
Шинэ төв цэвэрлэх байгууламж жилд 7-8 тэрбум төгрөгийн эрчим хүч хэмнэ… Өчигдөр
Шинэ төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо Өчигдөр
Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их на… Өчигдөр
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа 2026/06/13
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ 2026/06/12
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилна 2026/06/12
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзла… 2026/06/12
Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ 2026/06/12
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төс… 2026/06/12
Эрчим хүчний шинэчлэл, ногоон шилжилтийг цогцоор нь хийнэ 2026/06/11
ТЭТГЭВРИЙН ШУДАРГА ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЖ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИНЭ 2026/06/11
Хүний эрх хамгаалах ёстой байгууллага хэвлэлийн эрх чөлөөнд халдав уу? 2026/06/10
“365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяны хүрээнд хүүхэд хохирсо… 2026/06/10
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авда… 2026/06/10
Нийслэлийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд Зохицуулагч ажиллуулна 2026/06/10