Шинэ төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Р.Ханджав
2026/06/15

Одоогоос яг долоон жилийн өмнө анхны шаваа тавьж байсан Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламж өнөөдөр ашиглалтад орлоо. Төслийн барилга угсралтын ажлыг 2020 онд эхлүүлж байжээ. Үүнээс таван жилийн дараа 2025 оны долоодугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид хаягдал ус хүлээн авах ажил эхэлж байсан түүхтэй. Тухайн үед анхны 70 мянган метр куб бохир усыг хүлээн авсан бөгөөдд бохир усыг механик, физик, хими, нэмэлт биологийн цэвэрлэгээний аргаар технологийн дагуу боловсруулж туршилтын горимоор ажиллаж эхэлсэн юм. Одоогийн байдлаар хоногт 80-160 мянган метр куб усыг хүлээн авч цэвэрлэж байна. Энэ сардаа багтаж төв цэвэрлэх байгууламжид ирж буй усыг 100% хүлээн авахаар төлвөлөж байгаа ажээ. 

“Улаанбаатар хотод сүүлийн 30 жилд байгаагүй том байгуулалт боллоо. Нийтдээ 17.6 га газар дээр хуучин цэвэрлэх байгууламжийн хажууд 262.7 сая ам.долларын өртөгтэй, хоног 251 мянган метр куб буюу өнөөдөр байгаа хэрэглээнээс даруй 30-40% илүү ус хүлээн авах чадал бүхий 20-30 жилийн дараах өсөн нэмэгдэх хэрэгцээгээ тооцоолсон төв цэвэрлэх байгууламж үүд хаалгаа нээж байна”
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан ярьсан юм. 

Цэвэрлэх байгууламж нь бохир ус цэвэрлэх, лаг боловсруулах гэсэн үндсэн хоёр технлогийн дагуу ажиллана. Цэвэрлэх байгууламжид одоо ашиглаж байгаа хоёр коллектор, шинээр холбогдох “Туул-1” коллектороор дамжуулан бохир усыг өөрийн усргалаар хүлээн авахаар төлөвлөжээ. Бохир усанд механик цэвэрлэгээ, биологи цэвэрлэгээ, нэмэлтээр физик% химийн цэвэрлэгээ хийгдэнэ. Цэвэрлэх байгууламжаас гарах усыг байгальд нийлүүлэхээс өмнө Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй MNS:4943-2015 стандартын чанарын шаардлагыг хангахын тулд хэт ягаан туяаны UV төхөөрөмжөөр халдваргүйжүүлэх юм байна. 

“Энэ бүтээн байгуулалт долоон жил үргэлжилсэн. Хэдийгээр ковидын жилүүд таарсан ч бид мэргэжилтэй ажиллах хүчийг бэлдэж чадсан. Бид нийт 70 орчим ажилчдыг найман удаа БНХАУ-д сургасан. Боловсон хүчнээ яагаад бэлдсэн бэ гэхээр хуучин цэвэрлэх байгууламжаас шинэ цэвэрлэх байгууламж нь технологийн хувьд өөр байсан учраас бэлдсэн юм”
Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү ярьсан юм. 

Шинэ цэвэрлэх байгууламжийн лагийг мезофил аргаар исгэж өдөрт 29650-34227 метр куб хоног биохий гарган авах юм. Гаргасан биохийгээрээ үйлдвэрлэлийн дотоод хэрэглээний дулааныг хангах, цэвэрлэх байгууламжийн ашиглалтын зардлыг нөхөх, цаашлаад хоногт 3600 кВт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг болох ажээ. 

Цэвэрлэх байгууламжийн ойр орчмын оршин уугач хүн амын эрүүл аюулгүй амьдрах орныг бүрдүүлэх үүднээс цэвэрлэх байгууламжаас гарах эвгүй үнэийг технологийн тусламжтайгаар арилгах “Тунгаагуур” биологийн цэвэрлэгээний төхөөрөмжийг төлөвлөсөн байна. Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир усны 50 мянган метр куб/хоног усыг ММСС-ын ус дахин боловсруулах үйлдвэр дахин боловсруулаад гурав болон дөрөвдүгээр цахигаан станцы үйлдвэрлэлийн процессийн хөргөлтийн системд ашиглана. 

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын зээлийн хүрээнд 262.7 сая ам.долларын санхүүжилтээр уг төслийг бүтээн байгуулжээ. Нийт 35 төрлийн 55 барилга байгууламж болон инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн барилга байгууламжууд баригдсан байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 5 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 15 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 15 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 17 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 18 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21