Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ

Р.Ханджав
2026/06/15

Монгол Улсын 2025 оны ТОП-100 аж ахуйн нэгжид цом, өргөмжлөл гардуулах ёслол  өнөөдөр боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тус арга хэмжээнд оролцож, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, хөдөлмөр бүтээл, амжилт ололтоороо манлайлж, “ТОП-100 аж ахуйн нэгж”-ээр шалгарсан нийт хамт олонд баяр хүргэлээ. 

Мөн хөлс хүч, хөдөлмөр зүтгэлээ зориулж, монгол хүнд хийх ажил, авах цалин олгож, улсдаа татвар төлж, үндэсний үйлдвэрлэл, эдийн засгийн тусгаар тогтнолыг дархлан бэхжүүлж байгаа үндэсний аж ахуйн нэгжүүддээ Ерөнхий сайд талархал илэрхийлэв. 

ТОП-100 аж ахуйн нэгж улсын төсөвт найман их наяд төгрөгийн татвар төлжээ. Энэ нь өмнөх оноос таван хувиар нэмэгдсэн үзүүлэлт ба Монгол Улсын татварын орлогын 30 хувийг бүрдүүлсэн байна.Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж байгаа нь нийт ажиллагсдын 6.1 хувийг эзэлж буй үзүүлэлт юм.

2025 онд ТОП-100 аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого өмнөх оноос 10.8 их наяд төгрөгөөр буюу 19.7 хувиар өсөж, 65.7 их наяд төгрөгт хүрсэн нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 73 хувьтай тэнцлээ. 

Монгол Улсын Засгийн газар “Чөлөөлье” бодлого хэрэгжүүлж байна. “Чөлөөлье” бодлогын гол цөм болсон “эдийн засгийн чөлөөлөлт” бол бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийг дэмжих, тэднийг бизнесийн орчин дахь элдэв дарамт шахалт, шаардлагагүй чөдөр тушаанаас чөлөөлөх бодлого юм.  Уг бодлогыг бодитоор хэрэгжүүлэх Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хууль, Татварын болон  Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна.  

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал баялаг бүтээгчдээ дэмжиж ажилллахаа илэрхийлээд Засгийн газар татварын өрийн улмаас данс нь битүүмжлэгдсэн 12,153 аж ахуйн нэгжийн дансыг нээсэн, 2026 онд эрүүл мэнд, байгаль орчны зайлшгүй төлөвлөгөөт шалгалтаас бусад 7,300 гаруй хяналт шалгалтыг цуцалсан, нийслэлд худалдаа, үйлчилгээний 146 төрлийн бизнесийн үйл ажиллагааг хэн нэгэн даргын зөвшөөрлөөр бус, цахим системд мэдэгдээд эрхэлдэг болгосон нь бодит эхлэл болсныг тэмдэглэв. 

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулиар:

o   Төр дур зоргоор бизнесийн үйл ажиллагааг хязгаарлахгүй.

o   Төр бизнес эрхлэгчтэй өрсөлдөхгүй.

o   Төрд байгаа мэдээллийг бизнес эрхлэгчээс ахин дахин нэхэхгүй.

o   Хувийн өмч, хөрөнгө оруулалт, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаална гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. 

Мөн “Тогтвортой байдал гэдэг бол тодорхой байдал юм. Төр “гэнэтийн бэлэг” барьж, зохиомол саад босгодоггүй “No surprise” зарчмыг төр, бизнесийн харилцаанд нэвтрүүлнэ” гэдгийг тэмдэглээд ТОП-100 аж ахуйн нэгжийн өнөөдрийн амжилт дараагийн  үндэсний 1000 компанийг төрүүлж, Монголын бүтээгдэхүүн, үйлчилгээ дэлхийн зах зээлд өрсөлдөх шинэ боломжийн эхлэл болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО 9 цагийн өмнө
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Т… 9 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ МОНТЕНЕГРО УЛСЫН ЕРӨНХИ… Өчигдөр
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтын ажиллагааны гэр… Өчигдөр
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хэвлэл м… Өчигдөр
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-… Өчигдөр
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА ЧАН Т… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛ БОЛ ТӨСВӨӨ ИРГЭДДЭЭ ЗО… 2026/09/07
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намы… 2026/09/07
ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДОТООДЫН ЦЭРГИЙН… 2026/09/07
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн то… 2026/09/07
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга… 2026/09/07
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошим… 2026/09/03
ОХУ МОНГОЛ УЛСАД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ … 2026/09/03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа 2026/09/03
Г.Дамдинням: БНХАУ манай улсад ХЯЗГААРЛАЛТГҮЙ шатахуун олгохоор боллоо 2026/09/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор … 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулза… 2026/09/02