Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ

Р.Ханджав
2026/06/12

Төрийн банк нь тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, ногоон төсөл, хөтөлбөрүүдийг бодлогын түвшинд дэмжих хүрээнд “Монголын финтек групп” ХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын Ногоон барилгын зөвлөлийн “LEED Gold Pre-certification” гэрчилгээтэй “NEOCITY” хотхон төслийг "Ногоон орон сууцны зээл"-ээр санхүүжүүлэхээр боллоо.

Энэхүү түншлэл нь ногоон барилга, эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүдийг нэвтрүүлэх, олон улсын байгууллагаас хөнгөлөлттэй эх үүсвэр татах, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх замаар байгаль орчинд ээлтэй орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой.

“Монголын финтек групп” ХК-ийн хэрэгжүүлж буй “NEOCITY” цогцолбор төсөл нь Хан-Уул дүүргийн 8-р хороонд 17.3 га газарт байрлах бөгөөд 2,400 айлын орон сууц, “Шинэ Монгол 3” сургууль, “Бяцхан Монгол” цэцэрлэг, эмнэлэг, худалдаа үйлчилгээ, спорт цогцолбор болон гүйлт, дугуйн замыг иж бүрэн шийдсэн хотхон. Энэхүү төсөл нь Монгол Улсад анх удаа орон сууцны барилгад байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний өндөр хэмнэлттэй шийдлийг нэвтрүүлж байгаараа онцлогтой.

Түүнчлэн талуудын хамтын ажиллагаа нь иргэдийг эрүүл, ая тухтай орчинд амьдрах боломжоор хангах, агаарын бохирдлыг бууруулах, ногоон орон сууцны хөгжилд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

 

Итгэл төгс - Ногоон ирээдүй Төрийн банк


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 4 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 13 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 14 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 15 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 16 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21