“365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяны хүрээнд хүүхэд хохирсон гэмт хэргийн гаралт 18.2 хувиар буурчээ

Р.Ханджав
2026/06/10

Хүүхэд үйлдсэн, хүүхэд хохирсон гэмт хэрэг, зөрчил, үе тэнгийн дээрэлхэлтээс шалтгаалсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх, иргэд, олон нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, дээрэлхэлтийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх зорилгоор Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулсан “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” мэдээлэл, нөлөөллийн ажлын үр дүнг ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх албанаас танилцууллаа. 

Уулзалтад Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн гэмт хэргээс Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Будзаан, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны гэмт хэргээс Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Б.Өсөхбаяр, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Э.Баярбаясгалан болон бусад цагдаагийн төлөөлөгч, алба хаагчид оролцлоо. 

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаярын санаачилсан Хүүхэд хамгааллын “365 Анхаарч хайрлая” төсөл нь эцэг эх, гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн төлөвшил, харилцаанд өдөр бүрийн анхаарал, хайр халамжийг нэмэгдүүлэх, өсвөр насныхны дунд хорт зуршлын нөлөөллийг бууруулж, зөв дадал, зөв хүрээллийг төлөвшүүлэх зорилготой юм. 

Өнгөрсөн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхэлсэн “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяны үр дүнгийн талаар Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан танилцуулсан юм. 

Улсын хэмжээнд сүүлийн 5 жилийн байдлаар хүүхэд хохирсон 10.995 гэмт хэрэг бүртгэгдэж, жилд дунджаар 2200 гэмт хэргийн улмаас хүүхэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна.  Нийт үйлдэгдсэн гэмт хэргийн 86.7 хувийг хөнгөн, 181 буюу 13.3 хувийг хүнд гэмт хэрэг эзэлж, 70.7 хувь нь Улаанбаатар хотод, 29.3 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Тэр дундаа хүүхэд хохирсон гэмт хэргийн 82.5-85 хувийг Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, Хүчиндэх, Өмчлөх эрхийн эсрэг, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг эзэлж буйг танилцууллаа.

Аяныг санаачлагч НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр: “Бид гадаад улсын сайн туршлагыг судлах ажлын хүрээнд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан өнгөрсөн онд Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах үндэсний товчоонд хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх 129 арга, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгчид нөлөөлөх нь сэдэвт 50 цагийн модуль сургалтад цагдаагийн байгууллагын 20 алба хаагчийг хамруулсан.

Сургалтын үр дүнд Бүгд Найрамдах Солонгос улсад хэрэгжүүлдэг “365” төслийг судалж, эхний үе шат болох “365 өдөр бүр анхаарч, хайрлая” мэдээлэл, нөлөөллийн аян эхлүүлснийг онцоллоо. Ингэснээр насанд хүрээгүй хүний үйлдсэн гэмт хэрэг 1135 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 238 хэргээр буюу 17.3 хувиар, хүүхэд хохирсон гэмт хэрэг 18.2 хувиар тус тус буурчээ. 

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр “Энэ төсөл бол зөвхөн нэг жил 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 5 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 15 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 15 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 16 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 18 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21