УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны гишүүдтэй уулзлаа

Р.Ханджав
2026/06/10

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.06.10/ Шүүхийн сахилгын хорооны дарга, гишүүдтэй уулзаж, Шүүхийн тухай болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, шүүхийн сахилга, хариуцлагын тогтолцооны өнөөгийн байдал, цаашдын эрх зүйн шинэчлэлийн асуудлаар санал солилцлоо.

 

 

 

Уулзалтын үеэр УИХ-ын дарга хууль тогтоох болон шүүх эрх мэдлийн байгууллагууд нь эрх мэдлийн хуваарилалтын зарчмын хүрээнд бие даасан байдлаа ханган ажиллахын зэрэгцээ харилцан уялдаатай хамтран ажиллаж, эрх зүйн тогтолцоог тасралтгүй боловсронгуй болгох шаардлагатайг онцоллоо. Тэрбээр төр, эрх зүйт ёсонд итгэх иргэдийн итгэл нь төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч бүх институцийн үйл ажиллагаатай салшгүй холбоотойг тэмдэглээд, шүүх эрх мэдлийн байгууллагууд болон Шүүхийн сахилгын хороо нь энэхүү итгэлийг бэхжүүлэхэд онцгой үүрэгтэйг дурдав.

 

 

Үргэлжлүүлэн уулзалтаар хуулийн хэрэгжилт, Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлын талаар Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүний саналыг сонссон юм.

 

 

Санал, дүгнэлтэд үндэслэн УИХ-ын дарга С.Бямбацогт:

-Шүүхийн багц хуулийн хэрэгжилтэд цогц үнэлгээ хийх;

-Төсвийн боломжид тулгуурлан шүүхийн сахилгын хорооны орон тоо, цалингийн нэмэгдлийг судлах;

-Шүүгч, Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн цалин, хангамжийн ялгаатай байдлыг судалж, шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх;

-Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааг журмаар бус бие даасан хуулиар зохицуулах бодит шаардлага бий эсэхэд анхаарлаа хандуулахаа илэрхийлж, энэ талаар судлахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав. 

 

 

Уулзалтад Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал, Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Н.Отгончимэг болон холбогдох албан тушаалтнууд оролцов. Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга нийгмийн шударга ёсны хүсэмжлэлийг хангах, нэмэгдүүлэхэд дор бүрнээ хичээж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах нь чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО 11 цагийн өмнө
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Т… 11 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ МОНТЕНЕГРО УЛСЫН ЕРӨНХИ… Өчигдөр
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтын ажиллагааны гэр… Өчигдөр
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хэвлэл м… Өчигдөр
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-… Өчигдөр
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА ЧАН Т… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛ БОЛ ТӨСВӨӨ ИРГЭДДЭЭ ЗО… 2026/09/07
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намы… 2026/09/07
ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДОТООДЫН ЦЭРГИЙН… 2026/09/07
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн то… 2026/09/07
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга… 2026/09/07
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошим… 2026/09/03
ОХУ МОНГОЛ УЛСАД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ … 2026/09/03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа 2026/09/03
Г.Дамдинням: БНХАУ манай улсад ХЯЗГААРЛАЛТГҮЙ шатахуун олгохоор боллоо 2026/09/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор … 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулза… 2026/09/02