“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөрийн зочны лекц, панел хэлэлцүүлгийн үе шат эхэллээ

Р.Ханджав
2026/06/06

Монголын хэвлэлийн зөвлөлийн ёс зүйн хорооны гишүүн, шилдэг нийтлэлчдийн baabar.mn клубын нийтлэлч, жендэрийн элч сэтгүүлч Э.Энэрэл өнөөдөр (2026.06.06) улс төрийн сэтгүүлзүйгээр мэргэшиж буй залуу сэтгүүлчдэд тэгш байдал, үл ялгаварлан гадуурхах, тэр дундаа хүйсээр ялгаварлахгүй байх жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйн тухай лекц уншлаа.
Залуу сэтгүүлчдийн парламентын боловсролыг дээшлүүлж, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх “Сэтгүүл зүйн лаборатори: Парламентын ардчиллыг бэхжүүлье” хөтөлбөрийн зочин илтгэгч тэрбээр хэвшмэл ойлголтоос ангид байх, ялгаварлахгүй, эх сурвалждаа ижил тэгш, шударга хандах нь сэтгүүл зүйн чанар, ёс зүйн илэрхийлэл болдгийг онцолсон юм. Сүүлийн зургаан жилд Монголын хэвлэлийн зөвлөлд ирсэн 400 орчим гомдлын 70 орчим хувь нь ялгаварлан гадуурхалт, хэвшмэл хандлагыг дэвэргэсэн, хохирогчийг хамгаалаагүй, хувийн нууцыг хүндэтгээгүй, хүүхдийн эрхийг зөрчсөн ёс зүйн алдаатай холбоотой байсныг тэрбээр хэлж, хүний эрх, тэгш байдалд мэдрэмжтэй хандах асуудал сэтгүүл зүйд тулгамдсан асуудал болж буйг баримт, судалгаатайгаар танилцуулав.

Улсын Их Хурлын Тамгын газраас “Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллага (ТББ)-тай хамтран явуулж буй энэ хөтөлбөр залуу сэтгүүлчдэд зориулсан хоёр дахь удаагийн хөтөлбөр юм. Мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх хоёр өдрийн танхимын сургалтаар өнгөрөгч сарын 23-ны өдөр эхэлсэн энэ хөтөлбөрийн хоёр дахь үе шат буюу үндсэн хуулийн болон парламентын эрх зүй, сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны шилдэг мэргэжилтнүүдийн оролцоотой явуулах зочны лекц, панел хэлэлцүүлгийн үе шат өнөөдөр ийнхүү эхэлж буй юм.

Зочны лекцийн дараа tsahiur.mn, graph.mn, uih.mn сайтын сэтгүүлч Б.Уянга, Г.Энэбиш, Г.Батзаяа нар удирдан, парламентын үйл ажиллагааг хэрхэн сурвалжлах, Монгол Улсын Их Хурлын бүтэц, хууль тогтоох үйл ажиллагааны үе шат, дэг, онцлогтой хэрхэн уялдаатай ажиллах талаар панел хэлэлцүүлэг явууллаа. Лаборатори хөтөлбөрт оролцож байгаа 25 залуу сэтгүүлч манай улсын хэвлэл мэдээллийн нөлөө бүхий хэрэгслүүдэд ажиллаж байгаа шинэ үеийн төлөөлөл учир парламентын болон улс төрийн сэтгүүл зүйн онцлог, мэдээлэл олж авах, түүнийгээ боловсруулах, мэдээлэх талаар илэн далангүй санал солилцлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 5 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 15 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 15 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 16 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 18 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21