Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо

Р.Ханджав
2026/06/05

Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа эхлүүлэх анхны уулзалтыг зохион байгуулж, байгаль орчин, тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог идэвхжүүлэх зорилгоор хамтран ажиллахаар зөвшилцлөө. 

 

Энэ үеэр “Хүндэт Өргөмжлөл”-ийг Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, удирдах зөвлөлийн гишүүн Б.Баярмаа нар Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөрд гардуулсан юм. 

 

Уулзалтаар, хэд хэдэн чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцов. Тухайлбал, сургалт болон мэдлэг түгээх чиглэлд хүнлэг энэрэнгүй ирээдүйн иргэнийг бүтээж, санхүүгийн боловсролыг олгох зорилгоор сурагч, оюутан залууст зориулсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн залуу үеийнхний оролцоог дэмжих саналтай байгаагаа Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр илэрхийлсэн . Мөн оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын чиглэлд гишүүнчлэлийн тогтолцоог бэхжүүлж, мэргэжлийн холбоод болон олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаар ярилцсан. 

Түүнчлэн Дэлхийн Усны өдөр, Цусны Донорын Дэлхийн өдөр, Гамшгийн Эрсдэлийг Бууруулах Олон Улсын өдөр зэрэг тэмдэглэлт өдрүүдийн хүрээнд олон нийтийг хамарсан сургалт, нээлттэй өдөрлөг, сайн дурын нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Эдгээр ажлуудыг бодит болгох үүднээс хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулахаар болсон юм. 

 

Итгэл төгс Ногоон ирээдүй - Төрийн банк


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 4 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 13 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 14 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 15 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 16 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21