АН-ын Хяналтын Ерөнхий хороо Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцлоо

Р.Ханджав
2026/06/05

Ардчилсан намын Хяналтын Ерөнхий хороохуралдаж Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийгхүчингүйд тооцлоо. 2026 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Ардчилсан намын дотоод сонгууль улс орон даяар болж өнгөрсөн билээ. Тус сонгууль Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт намын дүрмийн олон зүйл заалтыг зөрчиж шударга бус болсонтой холбогдуулан Сүхбаатарын дүүргийн Ардчилсан намын гишүүд Ардчилсан намын Хяналтын Ерөнхий хороонд дараах үндэслэлээр гомдол гаргасан юм.  AN.mn сайтд иргэдийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр намд гишүүнээр элсүүлсэн, төрийн албан хаагчдыг намын гишүүнээр бүртгэн санал өгүүлсэн, зохион байгуулалтайгаар нэг данснаас олон гишүүний татвар төлсөн, хаягийн бүртгэлгүй, харьяалалгүй нийт 3000гаруй иргэдийг дотоод сонгуулийн санал хураалтад оролцуулсан гэх мэт бусад ноцтой зөрчлүүдийнхолбогдох баримт нотолгоог дотоод сонгуулийн үеэр Хяналтын дэд зөвлөлд, мөн Ардчилсан намын Хяналтын Ерөнхий хороонд хүргүүлжээ.  

Энэхүү гомдлыг Ардчилсан намын Хяналтын Ерөнхий Хорооны дунд суудлын хуралдаанаар хянан үзэж Ардчилсан намын Үндсэн дүрмийн Аравдугаар бүлгийн 83.1, 84.1, 84.1.9, 89.1, 89.2.1, 89.2.3, 94.1, 94.4, 94.5, 94.6.1, 94.7 дахь заалт, Арван наймдугаар бүлгийн 140.1, 140.2 дахь заалт, Хяналтын Ерөнхий Хорооны Сонгуулийн Хяналтын Дэд хорооны илтгэгч гишүүн С.Од-Эрдэнийн илтгэх хуудас, Сонгуулийн Хяналтын Дэд Хорооны 2026 оны 5 сарын 29-ний өдрийн дүгнэлт, ХЕХ-ны Дунд суудлын хуралдаанд оролцсон гишүүдийн саналыг тус тус үндэслэн Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцох тухай тогтоолыг гаргалаа.

Сүхбаатар дүүрэгт Ардчилсан намын дотоод сонгуулийг дүрэм журамд нийцүүлэн зохион байгуулахыг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогтод даалгасан байна.

Сүхбаатар дүүрэг бол Ардчилсан намын түшиц дүүрэг бөгөөд орон нутгийн 2012, 2016, 2020, 2024 оны дөрвөн удаагийн сонгуульд ялалт байгуулсан цэнхэр дүүрэг юм. 

Дашрамд дурьдахад Ардчилсан намын XVIII Их хурлаар намын дотоод үйл ажиллагаанд хяналт тавих, сахилга хариуцлагыг мөрдүүлэх, дүрмийн хэрэгжилтийг хангах үндсэн үүрэгтэй Хяналтын Ерөнхий хороог байгуулсан юм. Тус хороо нь 15 гишүүнийбүрэлдэхүүнтэй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 7 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 16 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 17 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 18 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 19 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21