С.Цэнгүүн: Иргэдэд таалагдахгүй ч "Хүүхдийн мөнгийг больё" гээд хэлчих зоригтой хүн байдаггүй

Р.Ханджав
2025/10/08

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн (2025.10.07) хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. 

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “Хүүхдийн мөнгийг больё гээд хэлчих зоригтой хүн байдаггүй. Үүнд зарцуулж буй 1 их наяд төгрөг зүгээр л хэрэглээний зардал болоод гарч байгаа. Энэ нь иргэдэд сайхан харагдаж байгаа ч өнөөдөр өгч буй 100,000 төгрөгөөр дараа жил бараа, бүтээгдэхүүн худалдан авахаар ороход тор ч дүүргэж чадахгүй. Ийм л хиймэл мөнгө бид тарааж байгаа шүү дээ.

Хүмүүст таалагдахгүй ч үүнийг гараад бодитоор хэлээд зөв зам руу явахгүй бол манай улс Венесуэл шиг боллоо. Бүгд л зээлээр, хөнгөлөлттэй өгье гэх нэг л сайхан сэтгэлт, өгөөмөр төсөл хэрэгжүүлдэг улс.  Гэтэл зах зээлийн хүүг бид хуурамчаар тогтоох боломжгүй. Иргэд бодитоор хэлдэг байх ёстой” гэв.

Тэрбээр мөн “Ипотекийн зээлийн хүүний зөрүүг иргэдийн татвараас төлж байгаа гэдгийг иргэдэд шударга хэлэх хэрэгтэй. Төрийн албан хаагчидтай ойрхон байдаг хүмүүс тэнд нь танил тал хараад авч өгч байна. Сангийн яамныхан Монгол улсаа бодож байгаа бол бүх асуудлаа шударга хэлээд явмаар байна” гэлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 4 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 13 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 14 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 15 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 16 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21