Тэтгэврийн шинэчлэлийн хуулийн төслийг энэ долоо хоногт Засгийн газар хэлэлцэнэ

Р.Ханджав
2026/06/02

Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна.

Ерөнхий сайд Н.Учралын хэлснээр, тэтгэврийн шинэчлэл нь Засгийн газрын тэргүүлэх бодлогын нэг байх бөгөөд шударга, тогтвортой тогтолцоог бүрдүүлэхэд чиглэх аж.

Шинэчлэлийн хүрээнд хувийн нэмэлт тэтгэвэр, ахмад настны баталгаат тэтгэвэр, мөн нийгмийн даатгалын шимтгэлээ өндөр хэмжээгээр төлсөн иргэдэд түүнд нь тохирсон хэмжээний тэтгэвэр олгодог тогтолцоог бий болгохоор тусгажээ.

Тэрбээр өнөөгийн тэтгэвэр бодох аргачлалд алдаа байгааг онцолж, ахмадуудын тэтгэврийн хэмжээ харилцан адилгүй байгаа нь олон асуудал дагуулж буйг дурдсан юм. Мөн тэтгэврийг хувь хэмжээгээр нэмэгдүүлэх нь бага тэтгэвэртэй иргэдэд төдийлөн үр өгөөжгүй, харин бүх хүнийг ижил хэмжээний тэтгэвэртэй болгох нь олон жил өндөр шимтгэл төлсөн иргэдийн эрх ашигт нийцэхгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. 

Тиймээс шимтгэл төлөлт болон тэтгэврийн хэмжээг илүү шударга уялдуулах шинэ тогтолцоо шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцолсон.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 7 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 16 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 17 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 18 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 19 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21