Ө.Шижир: Бид маш их мөнгөтэй, таван жилд 162 их наяд төгрөг үрсэн

Р.Ханджав
Өчигдөр

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн (2025.10.07) хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Монгол Улсад өнөөдөр Засгийн газраас бусад салбар ажлаа хийж байгаа. Засгийн газар л ажлаа хийхгүй, улстөржиж байна. Төрийн дээр нам гарчхаар ингэдэг юм. Уг нь байр нь өөр байх ёстой юм. Намын зовлон нь төрийн зовлон болоод түмэн олноо хайхрахаа больчихсон.

2026 оны төсвийг “хүн төвтэй төсөв” гээд их гоё тодотгож, Засгийн газрын мега төсөл хүн байна гэсэн. Тэгсэн хэр нь багш, эмч нарын цалинг өгөхгүй гэж байна. Багийн эмч нарт сард ногдох 30 литр бензинийг ч өгч чадахаа больсон, энэ Засгийн газар. Гэтэл өөрсдийнх нь урсгал зардал багадаа 5 дахин, ихдээ 500 дахин өссөн. Урсгал зардлаа бүгдээрээ нэмээд л байна. Алт, зэс, нүүрсний үнэ ирэх жил унахад урсгал зардлаа дийлэхгүй хэмжээнд ирлээ.

Бид мөнгөгүй биш мөнгөтэй улс, манай сайд нар "мөнгө байхгүй" гээд хоосон халаас тэмтрээд байдаг. Бодит байдал дээрээ бид маш их мөнгөтэй. Сүүлийн таван жилд (2026 оныг оруулаад) 162 их наяд төгрөг үрж байна. Гэтэл асуудлыг нь шийдсэн нэг ч салбар алга.

Сургууль, цэцэрлэг, онцгой байдлын асуудлаа яагаад зээлээр шийднэ гээд байна вэ?. Хүн төөрчихвөл яах юм бэ, зээлээр шийднэ, зээл орж ирээгүй байна гээд сууж байх юм уу. Гал түймэр гарвал зээл хөөцөлдөж байгаа, мөнгө байхгүй гээд сууж байх юм уу. Засгийн газар ийм болчихлоо” гэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО 10 цагийн өмнө
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Т… 10 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ МОНТЕНЕГРО УЛСЫН ЕРӨНХИ… Өчигдөр
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтын ажиллагааны гэр… Өчигдөр
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хэвлэл м… Өчигдөр
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-… Өчигдөр
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА ЧАН Т… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛ БОЛ ТӨСВӨӨ ИРГЭДДЭЭ ЗО… 2026/09/07
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намы… 2026/09/07
ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДОТООДЫН ЦЭРГИЙН… 2026/09/07
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн то… 2026/09/07
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга… 2026/09/07
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошим… 2026/09/03
ОХУ МОНГОЛ УЛСАД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ … 2026/09/03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа 2026/09/03
Г.Дамдинням: БНХАУ манай улсад ХЯЗГААРЛАЛТГҮЙ шатахуун олгохоор боллоо 2026/09/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор … 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулза… 2026/09/02