“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно

Р.Ханджав
2026/05/22

Ногоон хөгжлийг дэмжигч Төрийн банкнаас “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Энэ жил тус үзэсгэлэнг Эрчим хүчний яам, Хот байгуулалт барилга, орон сууцжуулалтын яам,  Монголын Амины Орон Сууцны Инновац Хөгжлийн Төвтэй хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм. 

 

Бид байгальд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлж буй бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг иргэд, харилцагчдад таниулах, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүрээлэн буй орчинд ээлтэй худалдан авалтыг дэмжих зорилгоор “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг өнгөрсөн онуудад  амжилттай зохион байгуулж, давхардсан тоогоор 8.0 сая иргэдэд ногоон зээлийн мэдээллийг хүргэсэн байна. 

 

2026 онд “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” хамтын ажиллагааг өргөжүүлж, үзэсгэлэн худалдааг 2 үе шаттай зохион байгуулахаар төлөвлөөд байна. 

Ногоон банкны үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд энэ жилийн үзэсгэлэнд байгальд ээлтэй халаалт, агааржуулалт, дэд бүтцийн ухаалаг шийдэл, эрчим хүчний хэмнэлттэй хаус хотхон болон бусад ногоон бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлдэг аж ахуйн нэгжүүд оролцох юм. Үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирсэн иргэд, харилцагчид Төрийн банкны ногоон зээлийн бүтээгдэхүүний талаар мэдээлэл авч, өөрсдийн сонирхсон ногоон зээлийг газар дээр нь судлуулан шийдвэрлүүлэх боломжтой.  

Мөн уламжлал болгон зохион байгуулдаг салбар хэлэлцүүлгээр мэргэжлийн экспертүүд, бодлого тодорхойлогчид хүрэлцэн ирж “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-НОГООН БАРИЛГА” сэдвээр хэлэлцэнэ. Хэлэлцүүлгээр хүлэмжийн хийг бууруулах, байгалийн нөөц баялгийг оновчтой ашиглах, эрчим хүч болон усны хэмнэлттэй ухаалаг хэрэглээг эрхэмлэсэн, амьдрахад таатай орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд  ОДОО - ИРЭЭДҮЙД хэрэгжих ногоон төсөл, хөтөлбөрүүд,  ирээдүйн чиг хандлага болоод салбарын хөгжлийн БОЛОМЖ, ШИЙДЭЛ-ийн талаар ярилцана.  

 

Хаана: МҮЭСТО

Хэзээ: 2026 оны 05-р сарын 23-наас 27-ныг дуустал өдөр бүр 10:00-19:00 цагт

Эрхэм харилцагч таныг “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаагаар зочлон байгаль орчинд ээлтэй сонголт хийхийг урьж байна.

Итгэл төгс Ногоон ирээдүй Төрийн банк


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 4 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 13 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 14 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 15 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 16 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21