Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ

Р.Ханджав
2026/05/22

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2026.05.22/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсан. 

Энэхүү хууль батлагдсанаар стратеги, эдийн засаг, нийгмийн хувьд чухал ач холбогдол бүхий Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэлээ гэдгийг Сангийн сайд хэвлэлийн бага хурлынхаа эхэнд онцлохын зэрэгцээ гадаад зээлийн ашиглалтыг сайжруулснаар тухайн төслүүд цаг хугацаандаа ашиглалтад орох боломжтой болно гэдгийг мэдэгдэв.

Монгол Улс, ОХУ-аас эрчим хүчээ авсаар ирсэн бөгөөд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл цаг хугацаандаа ашиглалтад орсноор баруун аймгууд эрчим хүчний хувьд бүрэн бие даах ач холбогдолтой. Мөн Газрын тос боловсруулах үйлдвэр төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орох санхүүжилтийн боломжийг бий болгов. Уг үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын нийт хэрэглээний 50 орчим хувийг хангах боломж  бүрдэнэ гэдгийг З.Мэндсайхан сайд мэдээлэлдээ тодотгосон юм.

Харин Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл 14 хоногийн өмнө Улсын Их Хурлаар эцэслэн батлагдах гэж байгаад босго даваагүй. Иймд Засгийн газраас яаралтай горимоор уг хуулийн төслийг өргөн мэдүүлээд өнөөдөр батлагдаж буй нь энэ гэв. 

Түүнчлэн тэрбээр, өнгөрсөн онд гадаад зээлээс 1.2 их наяд төгрөгийг авч ашиглах орон зайг Төсвийн тухай хуульд тусгасан байсан. Дээрх хоёр төслийн энэ онд авч ашиглах шаардлагатай санхүүжилтийн хэмжээ 1.8 их наяд төгрөг. Гэтэл Монгол Улсад гадаад зээлийн хүрээнд нийт 74 төсөл хэрэгжиж байгаа бөгөөд төсвийн орон зайн хязгаартаа багтахгүй байв. Мөн дээрх хоёр төслөөс гадна үлдсэн 72 төсөл, хөтөлбөрөө цаг хугацаанд нь ашиглалтад оруулах шаардлагатай байсан юм. Энэ хүрээнд хоёр төслийг сонгож нэг удаагийн зохицуулалттай энэхүү хуулийг баталсан гэдгийг онцолж байв.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 4 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 13 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 14 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 15 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 16 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21