Цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн болж байна

Р.Ханджав
2026/05/19

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Нийслэлийг 2024-2028 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2026 онд хөгжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас Цэцэрлэгийн хүүхдүүдийн Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 1973 оноос хойш тасралтгүй 53 дахь жилдээ зохион байгуулж байна.


Энэ тэмцээн нь цэцэрлэгийн хүүхдүүдэд бие бялдрын болон гоо зүйн хүмүүжил олгодог чухал ач холбогдолтой тэмцээн юм. Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас цэцэрлэгийн хүүхдүүдийн заавал хийх хөтөлбөрт дасгалыг 2 жил тутам шинэчлэн боловсруулж, цэцэрлэгийн багш, арга зүйчдэд сургалт явуулан заах арга зүйн ур чадварыг дээшлүүлэх ажлыг тогтмол хийж ирсэн. Жилээс жилд тэмцээнд оролцож буй цэцэрлэгийн тоо, хүүхдүүдийн дасгалын зохиомж, ур чадварын түвшин болон багш нарын ур чадвар, туршлага, анхан шатны тэмцээнд оролцогчдын тоо өсөн нэмэгдэж байна.


Нийслэлийн Цэцэрлэгийн хүүхдүүдийн Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн нь 2 үе шаттай зохион байгуулагддаг ба 2026 оны гуравдугаар сарын 31-ний дотор явагдсан анхан шатны тэмцээнд нийслэлийн найман дүүргийн 87 цэцэрлэгийн 2610 багачуудаас 25 цэцэрлэгийн 750 хүүхэд, багачууд ур чадвар, авьяасаа сорин шалгарч дараагийн шатанд өрсөлдөж байна. Уламжлалт ёсоороо тэмцээнд оролцож тэргүүн байр эзэлсэн цэцэрлэгийг цом, алтан медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр, 2, 3, 4 дүгээр байр эзэлсэн цэцэрлэгийг мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр, оролцсон бүх цэцэрлэгийн хүүхэд багачуудад өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнана.

Мөн оролцсон цэцэрлэгүүдээс

  • Ур чадвар,
  • Өхөөрдөм,
  • Хувцаслалт,
  • Жигдрэлтэй,
  • Үзэгчдийн таашаал,
  • Хамтач баг,
  • Онцлох баг гэсэн 7 номинацид шалгаруулж шагнал гардуулна.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО 9 цагийн өмнө
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Т… 9 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ МОНТЕНЕГРО УЛСЫН ЕРӨНХИ… Өчигдөр
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтын ажиллагааны гэр… Өчигдөр
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хэвлэл м… Өчигдөр
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-… Өчигдөр
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА ЧАН Т… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛ БОЛ ТӨСВӨӨ ИРГЭДДЭЭ ЗО… 2026/09/07
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намы… 2026/09/07
ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДОТООДЫН ЦЭРГИЙН… 2026/09/07
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн то… 2026/09/07
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга… 2026/09/07
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошим… 2026/09/03
ОХУ МОНГОЛ УЛСАД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ … 2026/09/03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа 2026/09/03
Г.Дамдинням: БНХАУ манай улсад ХЯЗГААРЛАЛТГҮЙ шатахуун олгохоор боллоо 2026/09/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор … 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулза… 2026/09/02