Шадар сайд Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжил, чөлөөт бүсийн бодлогын хүрээнд хөрөнгө оруулагчдад таатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна

Р.Ханджав
2026/05/19

Монгол Улсын Засгийн газраас гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад тулгамдаж буй асуудлуудыг хоёр долоо хоног тутам Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлэн ажиллах талаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүрэг чиглэлийн дагуу өчигдөр Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр “Бэлфил” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Тарчисио Руффолийг хүлээн авч уулзлаа. 

Тус компани нь Бүгд Найрамдах Итали Улсын “Ониверс” группийн “Фалконери” брэндийн Монгол дахь салбар бөгөөд самнасан түүхий ноолуурын томоохон худалдан авагчдын нэг юм. Өдгөө дэлхийн 25 улсад цахим худалдаа эрхэлж, 206 салбартай, тансаг зэрэглэлийн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.

Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр Чөлөөт бүсийн тухай хуулийг олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх, төрийн нэг цонхны бодлогыг хэрэгжүүлж, хөрөнгө оруулагч нарт таатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцлов. Мөн хөрөнгө оруулагчдыг урт хугацаанд тогтвортой бөгөөд харилцан ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэх нь чухал гэдгийг тодотголоо.

“Бэлфил” ХХК-ийн гүйцэтгэх захирал Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчдын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр хурдтай ажиллаж байгаад талархал илэрхийллээ. Тэрээр Монгол Улсын экспортын чадавхыг нэмэгдүүлэх Засгийн газрын зорилтыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлж, ноолуурын нийлүүлэлтийн сүлжээг сайжруулах, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах сонирхолтой буйгаа илэрхийлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 6 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 16 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 16 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 18 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 19 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21