Улсын Их Хурлын Тамгын газрын хамт олон Улсын Их Хурлын дарга, гишүүдийн хамт мод тарилаа

Р.Ханджав
2026/05/16

Улсын Их Хурлын Тамгын газрын хамт олны төлөөлөл өнөөдөр (2026.05.16) “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.

Үндэсний өдрийн мод тарих ажилд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Г.Хосбаяр, Н.Наранбаатар нар оролцлоо. Мод тарих ажлыг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт байгаль дэлхийн цэвэр цэнгэг агаарын эх ундарга болсон ногоон байгууламжийг тэлж, нийслэлийн иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх төв цэг болсон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээ өргөжүүлэх гэгээн, сайхан үйл хэрэгт нэгдэж буй хүн бүрд талархал дэвшүүлэв.

Тэрбээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын иргэд өнөөдрийн байдлаар 137 сая мод тариад байгааг дурдан, суулгац суулгах нь мод тарих ажлын ердөө нэг хувь, арчилж ургуулах нь 99 хувь байдаг гээд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд иргэдийн тарьсан модод 98 хувийн ургалттай байгааг талархан дурдав. Мөн тэрбээр ирэх наймдугаар сард тус хүрээлэнд болох Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-д дэлхийн 197 улсын олон зуун зочид цуглаж, бидний тарьсан моддын дунд хуралдан, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгаль орчин, эко системийг нөхөн сэргээх чухал асуудлыг хэлэлцэнэ гэдэг бахархал болох үйлс гэдгийг онцлон хэлсэн юм.

Мод тарих ажилд Улсын Их Хурлын Тамгын газрын тэргүүн дэд дарга Ж.Бямбадулам, дэд дарга Г.Эрдэнэбат, Ц.Одхүү, Улсын Их Хурлын даргын улс төрийн бодлогын зөвлөх, ажлын албаны дарга Д.Эрдэнэбат тэргүүтэй 80 гаруй албанхаагч оролцож, нарс, шинэс модны 100 суулгац суулгалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 7 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 16 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 17 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 18 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 19 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21