Монгол Улсад анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орлоо

Р.Ханджав
2026/05/16

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Мянганы сорилтын II Компакт гэрээний хүрээнд Сонгинохайрхан уулын бэлд барьсан дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн нээлтэд оролцлоо.

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 112 орчим сая ам.долларын хөрөнгөөр үйлдвэрийг барьж ашиглалтад орууллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Дан Пийтри нар усны хавхлагыг нээж, үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Мянганы сорилтын корпорацын Удирдах зөвлөлийн дарга Майкл Помпеотой Мянганы сорилтын II Компакт гэрээг батлан, улмаар үйлдвэрийн шавыг тавьж, бүтээн байгуулалтыг нь эхлүүлж байснаа дурслаа.

Тэрбээр, Монгол Улс, АНУ-ын Стратегийн түншлэлийг бататгасан, харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болох энэ үйлдвэр нийслэлчүүд, байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг усаар найдвартай хангаж, хот баруун тийш өргөжин тэлэх, дагуул хот, шинэ суурьшлын бүс байгуулахад чухал ач холбогдолтойг хэллээ.

Мөн АНУ-ын Засгийн газар, Элчин сайдын яам, Мянганы сорилтын корпорац, Америкийн ард түмэн, бүтээн байгуулалтад оролцсон төр, засгийн болон дотоод, гадаадын бүх байгууллага, хүмүүст талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр Биокомбинат, Шувуун фабрик орчимд гаргасан гүний 30 худгаас хоногт 140 мянга, жилд 50 хүртэл сая шоо метр ус татан авч гүн цэвэршүүлэн төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ.

Энэ үйлдвэр нийслэлийн ус хангамжийн хамгийн том эх үүсвэр бөгөөд хотын цэвэр усны нэг жилийн хэрэглээтэй дүйх хэмжээний усыг цэвэршүүлэх юм.

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Дан Пийтри: Юуны өмнө Компакт гэрээг баталж, бүтээн байгуулалтыг эхнээс нь тууштай дэмжсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газар, нийслэл хот, холбогдох бүх байгууллага, аж ахуйн нэгж, Монголын ард түмэнд талархал илэрхийлье. Нийслэлчүүд найдвартай ус хангамжтай болж үйлдвэрлэл хөгжих, Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар сайжрах нэг баталгаа бий боллоо. Манай хоёр улс хөгжлийн хамтын ажиллагаанаас бодит үр дүн рүү, бүтээн байгуулалтаас ашиглалт руу, хамтран бүтээн байгуулагчаас эдийн засгийн өсөлтийн түнш болох шинэ шат руу шилжиж байна. Компакт хөтөлбөр нь бидний хамтын түншлэл, эдийн засгийн боломж, өсөлтийн төлөөх нийтлэг зорилгын бэлгэ тэмдэг болон үлдэхийг хүсэн ерөөе”.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Туркийн “МАПА Иншаат ве Тижарет”, Израилын “Баран групп лимитед” компани ажиллаж, АНУ-ын “Тетра Тех” компани хяналт тавьжээ.

Үйлдвэрийн барилга, байгууламжийн инженерийн нарийвчилсан зураг төслийг АНУ-ын “АЭКОМ”, үндэсний “Престиж инженеринг” компани боловсруулсан байна.

Мянганы сорилтын II Компакт гэрээний дагуу АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111 сая, нийт 462 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах үйлдвэр барихаар шийдвэрлэсэн.

Өнгөрсөн гуравдугаар сард Шинэ Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулсан юм.

Энэ үйлдвэр шинэ Төв цэвэрлэх байгууламжаас Туул голд нийлүүлэх цэвэрлэсэн уснаас өдөрт 50 мянган шоо метрийг авч, дахин боловсруулан Дулааны III, IV цахилгаан станцад нийлүүлдэг.

Ингэснээр жилд 18 сая гаруй шоо метр буюу хотын орон сууцанд амьдарч байгаа 100 гаруй мянган өрхийн жилийн хэрэглээний 50 хувьтай тэнцэх хэмжээний гүний цэвэр ус хэмнэж байна.

Энэ нь жилдээ дөрвөн Буйр нууртай тэнцэх хэмжээний гүний цэвэр ус хэмнэж, саарал гэгдэх усыг олон салбарт ашиглах боломжтой болсон гэсэн үг юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО 12 цагийн өмнө
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Т… 12 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ МОНТЕНЕГРО УЛСЫН ЕРӨНХИ… Өчигдөр
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтын ажиллагааны гэр… Өчигдөр
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хэвлэл м… Өчигдөр
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-… Өчигдөр
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА ЧАН Т… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛ БОЛ ТӨСВӨӨ ИРГЭДДЭЭ ЗО… 2026/09/07
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намы… 2026/09/07
ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДОТООДЫН ЦЭРГИЙН… 2026/09/07
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн то… 2026/09/07
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга… 2026/09/07
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошим… 2026/09/03
ОХУ МОНГОЛ УЛСАД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ … 2026/09/03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа 2026/09/03
Г.Дамдинням: БНХАУ манай улсад ХЯЗГААРЛАЛТГҮЙ шатахуун олгохоор боллоо 2026/09/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор … 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулза… 2026/09/02