ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ МАХНЫ ҮНИЙГ БОГИНО ХУГАЦААНД ТОГТВОРЖУУЛАХ БОЛОМЖИЙГ СУДАЛЖ ШИЙДВЭРЛҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

Р.Ханджав
2026/05/15

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.05.15/ өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Монополын эсрэг газар, Татварын ерөнхий газрын удирдлагуудтай махны үнийн өсөлттэй холбоотой асуудлаар ярилцаж, үүрэг даалгавар өглөө.  

Инфляц энэ оны дөрөвдүгээр сард 10.1 хувьд хүрэхэд махны үнийн өсөлт голчлон нөлөөлсөн байна. Засгийн газар, ОХУ-тай хэлцэл хийсний үр дүнд түлш, шатахууны үнэ өсөөгүй. Гэтэл махны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50 гаруй хувиар нэмэгджээ.

            Хүнсний тухай хуулиар аймаг, нийслэлийн Засаг дарга нар стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, хүн амыг стратегийн хүнсээр тогтвортой хангах үүрэгтэй.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан махны нөөц бүрдүүлдэг. 2025-2026 оны өвөл, хаврын улиралд нийслэлд есөн аж ахуйн нэгж 5,017 тн мах нөөцөлсөн нь өмнөх жилүүдтэй харьцуулахад бага байна. Тухайлбал, 2021 онд л гэхэд нийслэлд 10 гаруй мянга тн мах нөөцөлж байжээ. 

“Энэ өвөл хүн амын тоонд жишсэн тооцооллын дагуу боломжит хэмжээнд мах бэлтгэн нөөцлөөгүй” гэдгийг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хэллээ. 

Махны үнэ 2025 оны арван хоёрдугаар сараас огцом савлаж эхэлсэн. Мах нөөцлөх гэрээтэй есөн аж ахуйн нэгж нөөцөө 2025 оны арван хоёрдугаар сард бүрдүүлсэн. Ингэхдээ “Хүчит шонхор” захааснөөцөө бүрдүүлсэн тохиолдол гарсныг Монополын эсрэг газрын дарга Б.Билгүүн хөндлөө.

Монголчуудын хувьд махны үнэ маш чухал. Иргэддээ үнийн өсөлтийг үүрүүлэхгүйн тулд нөөцийн мах бэлдэж худалдаалдаг. Гэтэл гэрээт аж ахуйн нэгжүүд нөөцийн мах бэлтгэхдээ хугацаа алдсан. Хүнсний захаас мах худалдаж нөөц бүрдүүлсэн асуудлыг нягтлах, нэг удаагийн баримтаар өндөр дүнгээр борлуулалт хийж байгааг Е-баримтаар нь шалгахыг  Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо.

Мөн богино хугацаанд үнэ тогтворжуулах боломжийг судалж ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг Эдийн засаг, хөгжлийн яам болон ХХААХҮЯ-ны холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 7 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 16 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 17 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 18 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 19 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21