Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Р.Ханджав
2026/05/15

НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хурлаар Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай, Сүм хийд эрхлэх зөвшөөрлийг сунгах тухай, Хурлын үйл ажиллагаатай холбоотой бусад асуудал зэргийг хэлэлцлээ.

Хурлын үйл ажиллагаатай холбоотой бусад асуудал гэдэгт Мега төслүүдийн хэрэгжилттэй холбоотой хяналт тавих Ажлын хэсэг байгуулах тухай, хуралдааны дэгэд нэмэлт өөрчлөлт оруулах, хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Хурлын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Хурлын Ажлын албаны бүтцийг шинэчлэх тухай хэлэлцэхээр танилцууллаа.

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай асуудлаар танилцуулга мэдээлэл хүргэлээ.

Тэрбээр “Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл, тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт”-ын талаар танилцуулга хийлээ.

Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсын Цэргийн албаны тухай хууль болон Засгийн газрын 2018 оны 80, 2025 оны 241 дүгээр тогтоолын хүрээнд хэрэгжиж байна.

Цэргийн дүйцүүлэх албаны сургалтыг аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабууд зохион байгуулж, төрийн цэргийн байгууллагуудын орон нутаг дахь анги, нэгжүүд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх юм. Сургалт нь бэлтгэл болон тусгай үүргийн гэсэн хоёр үе шаттай бөгөөд онолын 20, дадлагын 40 цагийн хөтөлбөрөөр явагдана.

Энэ онд нийслэлийн хэмжээнд нийт 78 иргэн цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаахаар төлөвлөжээ. Үүнээс Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг тус бүр 10, Сонгинохайрхан, Багануур, Чингэлтэй, Налайх дүүрэг тус бүр 8, Багахангай дүүрэг 6 иргэнийг хамруулах санал хүргүүлсэн байна.

Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн саналд үндэслэн Засгийн газрын тогтоолд жил бүр хүний тоог тусгадаг аж. Сүүлийн гурван жилийн байдлаар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчдын үүрэг гүйцэтгэлийг мөнгөн дүнгээр тооцвол 2023 онд 328.5 сая, 2024 онд 410.4 сая, 2025 онд 505.4 сая төгрөгийн үнэлгээтэй байжээ.

Нэг дүйцүүлэх алба хаагч дунджаар 180 хоног үүрэг гүйцэтгэх бөгөөд үүнд сургалт, батлан хамгаалах ажил үйлчилгээ, гамшиг осол, хүмүүнлэг, бүтээн байгуулалт болон цаг үеийн бусад ажил багтаж байна.

Цэргийн дүйцүүлэх албанд хамрагдсан хугацааг биечлэн үүрэг гүйцэтгэсэнд тооцдог бөгөөд холбогдох хуулийн дагуу иргэд бэлтгэл үүрэгтний сургалтад хамрагдах зохицуулалттай юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 7 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 16 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 17 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 18 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 19 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21