Сонгуулийн Ерөнхий хороо,Аймгийн сонгуулийн хороонд “Номын Баяр”-т оролцож байна

Р.Ханджав
2026/05/15

Сонгуулийн ерөнхий хороо “Үндэсний номын баяр”-т оролцон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн зохион байгуулалт, Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилт, сонгуулийн боловсрол олгох үйл ажиллагааны талаар иргэд, сонгогчдод мэдээлэл өгч, ном товхимлоор үйлчилж байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно. Таван аймгийн есөн сумын 29 хэсэгт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 мандатад нөхөн сонгууль, 15 аймгийн 34 сумын 43 хэсэгт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 38 мандат, нийт 47 мандатад нөхөн сонгууль зохион байгуулна. Нөхөн сонгууль товлон зарласан 16 аймгийн Сонгуулийн хороо, номын сантай хамтран аймгийнхаа төвд “Үндэсний номын баяр”-т оролцож “Сонгогчийн өдөрлөг” зохион байгуулж байгаа юм.

Үүнээс гадна Сонгуулийн ерөнхий хорооны асарт улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлын талаар Сонгуулийн ерөнхий хорооны албан хаагчид сонгогч, нам эвсэл, иргэдэд мэдээлэл өгнө.

Сонгуулийн ерөнхий хороо Үндэсний номын санд “Сонгуулийн боловсрол, эрх зүйн уншлагын танхим”, аймаг, сумдын Номын санд “Сонгогчийн булан” ажиллуулж байгаа. Номын сангаас сонгуулийн боловсрол, сонгуулийн эрх зүйн мэдээ мэдээлэл авах, уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах талаар мэдээлэл авах боломжтой.

Ахлах ангийн сурагчид, оюутнуудыг хүлээн авах “Сонгуулийн хөтөч”, залуу сонгогчдод зориулсан сургалтын талаар мэдээлэл, танилцуулга хийж байна.

Сонгогч Таныг "Номын баяр"-аар Сонгуулийн ерөнхий хорооны асарт, аймгуудад "Сонгогчийн өдөрлөг"-т зочилж, мэдээлэл аваарай хэмээн урьж байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 7 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 16 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 17 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 18 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 19 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21