УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игахава Масарүг хүлээн авч уулзав

Р.Ханджав
2026/05/13

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.05.13) Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игахава Масарүг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Монгол Улсын ”гуравдагч хөрш”, Тусгай стратегийн дотно түнш Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Их Хурал өндөр ач холбогдол өгдөг гэдгийг онцлов.Тэрбээр 2025 онд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нарын Монгол Улсад анх удаа хийсэн төрийн айлчлал түүхэн чухал үйл явдал болсныг онцлон тэмдэглэв. Мөн энэ оны 04 дүгээр сарын 29-нөөс 05 дугаар сарын 02-ны өдрүүдэд Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн Ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан нь хоёр улсын найрсаг харилцааг гүнзгийрүүлэхэд парламент болон парламент дахь найрамдлын бүлгүүд жинтэй үүрэг гүйцэтгэж ирсний нотолгоо хэмээн тэмдэглэсэн юм.


Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улс, Япон Улсын “Тусгай стратегийн түншлэл”-ийн чухал багана болох худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Монгол Улсын экспортын тоо хэмжээ, төрөл зүйлийг нэмэгдүүлэх чиглэлээр хоёр тал хамтарч, хүчин чармайлт гаргаж ажиллана гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Мөн талууд Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг шуурхайлах нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томүүхон хөшүүрэг болно гэдэгт санал нэгдэж байгаагаа нотлов.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игахава Масарү Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогттой өмнө нь Зам, тээврийн сайд байх үед нь” Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудлын төслийг эхлүүлэх үед хамтран ажиллаж байсан бол энэ удаад төслийн дараагийн үе шатанд дахин хамтран ажиллах гэж байгаадаа таатай буйгаа илэрхийлэв. Тэрбээр цаашид хамтын ажиллагааг эдийн засгийн харилцаагаар гүнзгийрүүлж, Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн тэмдэглэлт ой тохиож буй 2027 онд хоёр улсын найрсаг харилцаа, ард иргэдийн найрамдал нөхөрлөл улам батжин гүнзгийрнэ гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ.


Уулзалтад УИХ дахь Монгол-Японы парламентын найрамдлын бүлгийн дарга Ж.Галбадрах, тус найрамдлын бүлгийн гишүүн О.Саранчулуун, Г.Хосбаяр нар оролцов


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 7 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 17 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 18 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 19 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 20 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21