М.Нарантуяа-Нара УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Р.Ханджав
2026/05/12

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.12/ Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна...” гэж, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж тус тус заасны дагуу засгийн бүх эрх ард түмний мэдэлд тул сонгогчид өөрсдийн төлөөлөл болсон Улсын Их Хурлын гишүүнийг бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө эгүүлэн татах бүрэн эрхтэй. 2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно.” гэсэн нэмэлтийг оруулсан нь ардчилсан парламентын улсад томоохон дэвшил болсон. Гэвч Улсын Их Хурлын гишүүн тангаргаасаа няцах гэдэг нь ямар үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрхийг органик хуулиар зохицуулаагүй байгаа нь уг заалтын бодит хэрэгжилтэд саад учруулж байна. Иймд гишүүдийн өргөх тангаргийг бэлгэдлийн шинжтэй бус Үндсэн хууль болон бусад хуулийг сахин мөрдүүлэх зорилгоор Улсын Их Хурлын гишүүний тангаргад хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулахгүй байх талаар тусгах нь оновчтой гэж төсөл санаачлагч гишүүн үзжээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гишүүнийг тангаргаасаа няцаж Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол түүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд уг агуулга бүхий зохицуулалтыг Улсын Их Хурал 2006 оноос хойш мөрдөж ирсэн нь Үндсэн хуульд заасан зарчмыг зөрчиж, Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээнд халдсан гэж үзэхээр байна. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9.4-т гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд гишүүнийг эгүүлэн татах асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэхээр заасан байгаа нь Үндсэн хуульд нийцээгүй байна гэдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа онцолжээ.

Иймд дээр дурдсан үндэслэл, шаардлагыг харгалзан Үндсэн хуулийг хэлбэрэлтгүй мөрдүүлэх зорилгоор уг хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна.

Хуулийн төсөл нь нийт 6 зүйлтэй бөгөөд төсөл батлагдсанаар төсөвт нэмэлт зардал үүсэхгүй аж. Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зарим зүйл, заалтыг Үндсэн хуульд нийцүүлэх замаар парламентын засаглах эрхийг бэхжүүлж, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт заасны дагуу Улсын Их Хурлын гишүүдийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих, шаардлагатай тохиолдолд хуульд заасны дагуу эгүүлэн татах улс төрийн эерэг соёл, хандлагыг төлөвшүүлэх зохицуулалтын орчныг сайжруулна гэж төсөл санаачлагч гишүүн үзжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 7 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 17 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 18 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 19 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 20 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21