Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл мэдэгдэл гаргалаа

Р.Ханджав
2026/05/11

МЭДЭГДЭЛ
МонголУлсын Эрүүгийн хуулийн 13:14 "худал мэдээлэл тараах" зүйл нь Үндсэн хуулийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл хайх, хүлээн авах эрх, эрх чөлөөг зөрчиж байна гэж үзсэн Үндсэнхуулийн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрснөөр гишүүн Х.Тэмүүжингээрахлуулсан Ажлын хэсэг Эрүүгийн хуульд өөрчлөлт хийх ажлыг энэ оны 03 дугаар сард эхлүүлсэн ч явцын дунд хуульд нэмэлт оруулах байдлаар шинээр
"гүтгэх" гэмт хэргийг төсөлд тусгаж, улмаар 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Хууль зүйн байнгын хороогоор эхний хэлэлцүүлгийг хийхээр товлоод байгааг эрс эсэргүүцэж байна.

Хүнийнэр төр, алдар хүндийг хамгаалах хуулийн зохицуулалтын цаана улс төрийн
өндөр албан тушаалтан, эрх мэдэлтнүүд чөлөөт хэвлэлийн дуу хоолойг боомилох, урт хугацааны мөрдөн шалгах ажиллагаагаар далимдуулан
сэтгүүлчдийг олноор нь хоморголох, залхаан цээрлүүлэх, айдас болгоомжлолоор удирдан агуулгын хяналт тогтоох санаархлаа хэрэгжүүлж ирснийг статистик судалгаа харуулж байгаа болно.

Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтэд Эрүүгийн хуулийг нийцүүлэн өөрчлөх үндсэн зорилгоос хэтийдэн шинэ нэмэлтийг оруулахаар хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд Хууль тогтоомжийн тухай хуульд заасан процессын дагуу тусад нь хуулийн төсөл өргөн мэдүүлж, олоннийтээр хэлэлцүүлэх, дагалдах судалгаа хийх, өргөн мэдүүлэх шаардлагатайг сануулж хууль зөрчсөн үйлдлээ нэн даруй зогсоохыг шаардаж
байна.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 7 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 16 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 17 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 18 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 19 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21