Шадар сайд Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ

Р.Ханджав
2026/05/11

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Багануур дүүрэгт ажиллаж, бүсчилсэн хөгжлийн бодлого, үйлдвэрлэл, логистик, дэд бүтэц, онцгой байдал, лабораторийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлуудын талаар санал солилцлоо.

Тэрбээр бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Багануур дүүргийн ус, дулаан, эрчим хүч, төмөр замын суурь дэд бүтэц бүрдсэн давуу талд нь тулгуурлан бүс хоорондын логистик, үйлдвэрлэлийн гол төв болгон хөгжүүлэх талаар онцлов. Ингэснээр Улаанбаатар хотын ачаа тээврийн төвлөрлийг бууруулж, логистикийн урсгалыг зөв зохион байгуулах боломж бүрдэх юм.

Түүнчлэн Багануур дүүргийн Стандарт, хэмжил зүйн газрын лаборатори дээр ажиллах үеэр тус байгууллага нь стандартын бус түрээсийн байранд ажиллаж байгааг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран шийдвэрлэх боломжийн талаар судална гэдгээ илэрхийллээ. Цаашид аж ахуй нэгж, үйлдвэрлэгчдэд лаборатори, стандарт, хэмжил зүйн хэрэгцээ нэмэгдэж, энэ салбарын цар хүрээ өргөжихөөр харагдаж байгаа тул итгэмжлэлийн байгууллагуудыг санхүүгийн хувьд бие даасан, зах зээлийн зарчмаар хөгжих нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатайг онцолж байна. Ингэснээр лабораториуд орлогоо өөрсдөө бүрдүүлж, цалин, тоног төхөөрөмжүүдээ шийдвэрлэх боломж бүрдэнэ.

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст ажиллах үеэр тус бүсэд ойрын жилүүдэд 12-оос дээш давхар орон сууц, хөнгөн болон хүнд үйлдвэрийн салбарын бүтээн байгуулалтууд нэмэгдэж байгаа учраас цаашид техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүсэж байгааг тодотгов.

Мөн “Багануур” ХК-ийн уурхай болон Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааг өргөжүүлэх, уурхайн техник, технологийн шинэчлэл, үр ашгийг нэмэгдүүлэх асуудлаар холбогдох албаныхантай санал солилцлоо. Энэ үеэр “Нүүрс-пиролизын үйлдвэр” буюу хөх нүүрсний төслийн явцтай танилцсан бөгөөд уг төсөл нь нүүрсийг гүн боловсруулж, хагас кокс болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар агаарын бохирдлыг бууруулж, эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох ач холбогдолтой юм.

Түүнчлэн “Месес” ХХК-ийн ган төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэл, технологийн паркуудыг нэг цонхны бодлогоор хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, татвар болон эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Шадар сайд Н.Номтойбаяр дэд бүтэц, тээвэр логистик, экспортын тээвэрлэлтийн асуудлаар Багануур өртөөнд ажиллаж, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлэхээ онцолсон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 7 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 17 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 18 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 19 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 20 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21