"Барселона" гурван тойргийн өмнө аварга боллоо

Р.Ханджав
2026/05/11

Испанийн аварга шалгаруулах тэмцээний 35 дахь тойргийн тоглолтод “Барселона” баг өөрийн талбайд “Реал Мадрид”-ыг 2:0 харьцаагаар хожсоноор тус тэмцээнд түрүүлэх нь тодорхой боллоо.

"Камп Ноу" цэнгэлдэх хүрээлэнд Улаанбаатарын цагаар 11-ний өглөөний 03 цагт эхэлсэн тоглолтод Маркус Рэшфорд (9 дэх минут), Ферран Торрес (18) нар гоол оруулсан байна.

Ийнхүү “Барселона” баг 91 оноотой болсноор тэмцээн дуусахаас 3 тойргийн өмнө тэмцээний хүснэгтийн хоёрдугаарт бичигдэж буй “Реал”-аас 14 оноогоор хол тасарч, 29 дэх удаагаа Испанийн аваргаар шалгарлаа.

Хоёр багийн тоглолтыг "Эль-Классико" гэж нэрлэдэг бөгөөд 1932 оноос хойш анх удаагаа барсачууд “Реал”-ыг хожсоноор аварга болж байна. Ташрамд дурдахад, “Реал Мадрид” баг хамгийн олон буюу 36 удаа Испанийн АШТ-д түрүүлжээ.

10-нд шилжих шөнө нас барсан “Барселона” багийн ахлах дасгалжуулагч Ханс-Дитер Фликийн эцгийн дурсгалыг хүндэтгэж, нэг минут дуугүй зогссоноор өнөөдрийн тоглолт эхэлсэн байна. Флик 2024 оноос “Барселона”-г дасгалжуулж байгаа бөгөөд түүний удирдлага дор барсачууд ийнхүү хоёр дараалан Испанийн аваргаар шалгарлаа. Мөн Испанийн цомыг хүртэж, хоёр удаа Испанийн супер цомыг өргөсөн байна.

Мөн өмнө нь түүний дасгалжуулсан “Бавариа” баг Аваргуудын лиг, УЕФА-гийн супер цом, клубүүдийн ДАШТ, Германы цомд түрүүлж, Германы аваргаар хоёр удаа шалгарч байжээ.

Одоо “Барселона” баг 36 дахь тойрогт “Алавес” багтай 13-ны өдөр талбайд нь тоглох бол 14-ний өдө “Реал Мадрид” баг өөрийн талбайд "Овьедо" багийг хүлээж авна.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 1 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 11 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 11 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 12 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 14 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21