COP17 зохион байгуулах ажлын явцыг шалгалаа

Р.Ханджав
2026/05/11


БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, ТЗУГ-ын дарга Н.Цогтбаяр нар COP17 Бага хурлыг зохион байгуулах төслийн бүтээн байгуулалтын талбайд үзлэг, шалгалт хийж ажлуудын явц, гүйцэтгэлтэй танилцлаа.

Сайд Ц.Сандаг-Очир энэ үеэр бүтээн байгуулалтыг олон улсын стандарт, аюулгүй ажиллагааны шаардлагад нийцүүлэн, чанар гүйцэтгэлд анхаарч, төлөвлөсөн хугацаанд бүрэн дуусгахыг холбогдох байгууллага, гүйцэтгэгч нарт үүрэг болгосныг БОУАӨЯ мэдээлэв.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал эхлэхэд 99 хоног үлдээд байгаа. Төслийн хүрээнд хурлын үндсэн байгууламж, инженерийн дэд бүтэц, авто болон явган зам, зогсоол, түр байгууламж, холбоо мэдээлэл, хамгаалалтын системийн ажлуудыг хийж байна. Одоогоор ерөнхий төлөвлөлт, зураг төсөл боловсруулах ажлыг дуусгасан бөгөөд инженерийн шугам сүлжээ, ус хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамжийн суурь ажлуудыг хийгээд байна. Мөн авто зам, зогсоол, явган замын ажлын 95 хувийг хийгээд байгаа ажээ.

Түүнчлэн хурлын үйл ажиллагаанд ашиглах зарим барилга байгууламжийн дотор, гадна угсралт, тоног төхөөрөмж, холбоо мэдээллийн системийн суурилуулалтын ажлыг үе шаттай хийж байна.

Энэ оны наймдугаар сард Улаанбаатарт зохион байгуулах COP17 бага хуралд 190 гаруй орны төлөөлөгч оролцох юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 7 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 16 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 17 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 18 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 19 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21