Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ

Р.Ханджав
2026/05/08

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дүүргүүдийн иргэдтэй хийж байгаа уулзалт үргэлжилсээр байна. Тэрбээр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн  иргэдтэй уулзлаа.

Сонгинохайрхан дүүрэг Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, ”Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг хөдөлгөөн, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг шат шатны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган ажиллаж байгааг дүүргийн Засаг дарга Ц.Баттөр хэллээ.

Бодлого, үйл ажиллагааг нь дэмжиж, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа дүүргийн төр, захиргааны болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ. 

Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш хийсэн ажил, үндэсний хөдөлгөөнүүдийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцууллаа. 

Цаашид хүн бүр ажил хөдөлмөр эрхэлж, бүх шатанд ёс зүйг эрхэмлэн, сахилга, хариуцлагатай, эв нэгдэлтэй байх нь улс орны хөгжлийн үндэс суурь гэдгийг хэлж, үүний төлөө хамтран зүтгэхийг уриаллаа.     

Сонгинохайрхан дүүрэг 340 гаруй мянган иргэнтэй бөгөөд энэ нь нийслэлийн  нийт хүн амын 23 хувь гэсэн үг юм. 

Дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбартаа онцгой анхаарсан байна. Өнгөрсөн хугацаанд 12 сургууль, 30 цэцэрлэгийг ашиглалтад оруулсан бол энэ жил 4 сургууль хүүхдүүдээ хүлээж авна. Энэ бүхний үр дүнд сургууль, цэцэрлэгийн хамрагдалт 95 хувьд хүрчээ.   

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд тус дүүргийн 86 хүүхэд гадаадын их, дээд сургуулиудад суралцаж байна.  

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн онд нэг үйлдвэр ашиглалтад орсон бол 20 хоршоо мах, сүү, цагаан идээ боловсруулах, үржлийн мал бойжуулах, бордох, мах нийлүүлэхээр зээлд хамрагджээ.    

Мөн өвлийн хүлэмж, газар тариалан эрхэлдэг 6 аж ахуйн нэгж 750 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл авч хүчин чадлаа нэмээд байна.

Малчин өрх болон  фермерийн аж ахуй эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг дэмжсэнээр 407 малчин, мал бүхий өрхүүд 4,4 тн сүүг боловсруулах үйлдвэр, цехэд нийлүүлж, 4,4 тэрбум төгрөгийн урамшуулал авчээ.  

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд дүүрэг 170 гаруй мянган мод тарьж ургуулсны зэрэгцээ Улаанчулуутын хогийн цэг орчмын 38 га газарт ойн зурвас байгуулсан байна.  

Сонгинохайрхан дүүрэгт нийгмийн болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалт ид өрнөж байна.    

Тухайлбал, “Хавдар судлалын үндэсний II төв”-ийн бүтээн байгуулалт эхэлж, “Баянхошуу дэд төв”-ийн ажил дууссан бол “Толгойт дэд төв-ийнх 60 хувьтай, зургаан хороонд гэр хорооллын дахин төлөвлөлт хийн, барилгажуулж байна. Өнгөрсөн онд гэхэд л 185 газрыг чөлөөлөн үерийн далан, цэцэрлэг, сургууль шинээр барьжээ. 

Усан спорт сургалтын хоёр төв, хөлбөмбөгийн талбай бүхий спорт цогцолбор, Жишиг нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төв, Хүүхдийн амбулатори, “Эрүүл үрс” төв-ийг ашиглалтад оруулсан байна. 

Дүүрэг цаашид төвлөрөл, замын түгжрэл багасаж, агаарын бохирдол бууран, иргэдийн амьдрах орчин сайжирсан. Цаашид агаар, орчны бохирдол, замын түгжрэлийг бууруулан, иргэдийн амьдрах орчныг сайжруулж, “20 минутын хот” бодлогын хүрээнд олон төвт дүүрэг болохыг зорьж байгаа тухай дүүргийн удирдлага ярилаа. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн “Очир инвест” ХХК-ийн захирал, хүний их эмч Цэдэнгийн Очирдуламд Хүний гавьяат эмч,  “Автобус гуравдугаар бааз”-ын ахмад жолооч Шаравын Төмөр-Очир, “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Хяналтын албаны ахмад ажилтан Батсүрэнгийн Сүрэнхорлоод  Гавьяат тээвэрчин, “Промон трейд” ХХК-ийн ерөнхий захирал Нямдэлэгийн Оюунбатад Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Ахмадын зөвлөлийн дарга, ахмад багш Аюушийн Тийтаад Гавьяат багш, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дотоод аудитын албаны дарга Долгорын Төмөрбаатарт Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн одон, медалиар шагналаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 7 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 16 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 17 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 18 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 19 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21