УИХ-д суудалтай намын бүлэг болон зөвлөлүүд долоо хоног бүрийн Даваа гарагт тов ёсоор хуралддаг. Тэгвэл өнөөдөр /2026.05.04/ УИХ дахь АН, МАН-ын бүлэг 10 цагт хуралдахаар байна. Мөн ХҮН намын зөвлөл хуралдах товтой байна. Хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх зарим хуулийн төслүүд дээр байр сууриа нэгтгэхээс гадна цаг үеийн улс төрийн асуудлуудыг авч хэлэлцэнэ.
Хуралдаанаас гарсан мэдээллийг бид эргэн мэдээлэх болно.