Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо

Р.Ханджав
2026/04/28

Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу манай улсад жилд дунджаар 4 сая орчим зөрчлийг хянан шийдвэрлэдэг байна. УИХ-аас өнгөрсөн оны 07 дугаар сарын 09-нд Зөрчлийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс улсын хэмжээнд бүртгэгдсэн зөрчлийн талаарх мэдээллийг нэг эх сурвалжид төвлөрүүлж эхэлсэн.

Энэхүү шинэчлэлийн хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Сангийн яам, Улсын Ерөнхий Прокурорын газар, И-Монгол академи УТҮГ хамтран Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д зөрчлийн торгуулийн мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд цахимаар хүргэх, торгууль төлөх үйлчилгээг нэвтрүүлсэн билээ.

Гэхдээ торгуулийн төлбөр төлөх систем тодорхой хүрээнд хязгаарлагдмал, Smartcar.mn, Torguuli.mn зэрэг аппликейшн ажиллахгүй болсноор иргэд хуулиар хөнгөлөлт эдлэх хугацаанд торгуулиа төлж чадахгүйд хүрсэн тохиолдол цөөнгүй.

Тэгвэл өнөөдрөөс уг асуудлыг бүрэн шийдвэрлэж байна. Тодруулбал, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Сангийн яам, Улсын ерөнхий прокурорын газартай хамтран торгууль төлөх үйлчилгээг төрийн мэдээлэл солилцооны "ХУР" системд нээлттэй API хэлбэрээр байршууллаа. Ингэснээр иргэд  өөрийн өдөр тутам ашигладаг банк, финтекийн аппликейшн болон бусад цахим сувгаар торгуулийн төлбөрийг хурдан, хялбар төлөх боломж нээгдэж байна. Мөн аж ахуйн нэгж, байгууллагууд энэхүү үйлчилгээг өөрсдийн системдээ саадгүй нэвтрүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “Чөлөөлье” арга хэмжээний хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас  төрийн байгууллагуудын API сервисийг иргэд, бизнесийн өдөр тутам хэрэглэдэг платформуудад нээлттэй болгосноор төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ түвшинд гаргаж, төрийн үйлчилгээг олон сувгаар хүргэхэд онцгой ач холбогдолтой.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 4 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 14 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 15 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 16 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 17 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21