Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо

Р.Ханджав
2026/04/28

Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт өнөөдөр /2026.04.27/ болж буй “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт оролцож, үг хэллээ.

Тэрбээр, Монгол Улс эрчим хүчний асар их нөөц, боломжтой хэдий ч баруун бүсийн аймгууд ОХУ, БНХАУ-аас цахилгаан, эрчим хүчээ импортоор авсан хэвээр байгааг дурдаж, импортын хараат байдлыг халж, өсөн нэмэгдэж буй хэрэглээгээ өөрсдөө хангадаг болох нь улс орны тусгаар тогтнолтой холбоотой амин чухал асуудал гэдгийг онцлов.

Улсын Их Хурлын 2025 оны 119 дүгээр тогтоолоор 20 кВт хүртэл хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр тавьж, ямар нэгэн хүнд суртал, техникийн нөхцөл шаардахгүйгээр төвийн сүлжээнд холбогдон, хэрэглээнээсээ илүү гарсан эрчим хүчээ худалдан борлуулах боломжийг айл өрхүүдэд олгоод байна. Энэ боломжийн талаар Улсын Их Хурлын дарга танилцуулж, айл өрхүүд зөвхөн эрчим хүчний хэрэглэгч биш, бас үйлдвэрлэгч болсноор өрхийн эдийн засагт ч, улсын эрчим хүчний системд ч үнэлж баршгүй хувь нэмэр оруулах чухал алхам гэдгийг хэллээ.

Мөн тэрбээр Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц, 4 МВт, 8 МВт.цагийн батарей хуримтлуурын систем барих төслийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж эхэлснийг мэдээлж, баруун бүс нутагт нийтдээ 115 МВт-ын нарны цахилгаан станц, 65 МВт/237 МВт.цагийн батарей хуримтлуурын систем бий болгохоор ажиллаж байна гэлээ.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц бол баруун бүсийн эрчим хүчний хангамжийг бэхжүүлэх, найдвартай суурь эх үүсвэр бий болгох, цаашлаад сэргээгдэх эрчим хүчний томоохон эх үүсгүүрүүдийг хөгжүүлэх стратегийн дэд бүтэц болно гэдгийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хэлсэн үгэндээ дурдав.“Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлгийг аймаг бүрд цувралаар явуулж байгаа бөгөөд Ховд аймаг 12 дахь нь болж байна гэж энэ ажлыг санаачилсан Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг танилцуулсан юм. Үзэсгэлэнд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аймаг, нийслэлийн 20 шахам аж ахуйн нэгж оролцож байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 7 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 17 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 18 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 19 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 20 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21