Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн худалдан авах ажиллагааны явц, нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн судалгаа, нийслэлийн 204 хороонд хийсэн тохижилтын ажлын үр дүнг хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар 22 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 78.2 хувьтай байна. НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлт, явцын талаар танилцууллаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг нийслэлийн 204 хороонд 2025 онд хийсэн тохижилтын ажлын үр дүнг танилцууллаа. Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/560 дугаар захирамжаар нийслэлийн 204 хороонд тохижилт, засвар шинэчлэлтийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Нийт 582 төсөл арга хэмжээ хэрэгжүүлсэн. Нийт ажлын 52 хувь нь инженерийн байгууламжийн ажил, үлдсэн 48 хувь нь тохижилтын ажил байсан. Үүнээс шинээр хийсэн ажил 56 хувь, засварын ажил 44 хувийг эзэлж байна. Тоглоомын талбай, спорт талбай, явган зам, гэрэлтүүлэг, автобусны буудал зэрэг дэд бүтцийн болон нийтийн эзэмшлийн орчныг сайжруулах ажлууд түлхүү хийсэн. 2025 онд нийслэлийн хэмжээнд давхардсан тоогоор нийт 11670 зөрчил илрүүлж, үүнээс 5910 зөрчлийг арилгасан. Барилга байгууламж, худалдаа үйлчилгээ, зам, замын байгууламж, тохижилт, ногоон байгууламж, дэд бүтэц, инженерийн байгууламжийн чиглэлээр зөрчлүүдийг илрүүлж ажиллалаа” гэлээ.
Дүүргүүдийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг арчилж, засварлах ажлууд 2026 онд мөн үргэлжилж байна. Эдгээр ажлын үр дүнд хороодын орчны өнгө үзэмж сайжирч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэж байна. Тодруулбал,



