Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ

Р.Ханджав
2026/04/24

Тогтвортой хөгжлийг дэмжигч Төрийн банк харилцагчдынхаа санхүүгийн өгөөжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх “Ногоон хадгаламжийн сертификат”-ыг зах зээлд нэвтрүүлэн, танилцууллаа. 

Энэхүү бүтээгдэхүүн нь харилцагчид хадгаламжийн өгөөж хүртэхийн зэрэгцээ байгаль орчиндоо бодит хувь нэмэр оруулах боломжийг олгож буйгаараа онцлог юм. 

Ногоон хадгаламжийн сертификат гэж юу вэ? 

Ногоон хадгаламжийн сертификат гэдэг нь мөнгөө тодорхой хугацаанд банканд байршуулж, илүү өндөр хүүгийн өгөөж авах боломжтой хадгаламжийн тусгай бүтээгдэхүүн юм. Өөрөөр хэлбэл, та мөнгөө хадгалснаар тогтмол өгөөж хүртэж, санхүүгээ өсгөхийн зэрэгцээ эх дэлхийнхээ тогтвортой хөгжилд хөрөнгө оруулах хамгийн оновчтой шийдэл юм.

Тодруулбал, харилцагч 3–100 сая төгрөг хүртэлх дүнгээр тус сертификатыг Гялсбанк апп-аар дамжуулан шууд худалдан авч болох ба тухайн худалдан авсан сертификатын дүнгээс хамааран банк харилцагчийн нэр дээр 10 хүртэлх мод тарьж ургуулна.

Мөн “Ногоон хадгаламжийн сертификат” харилцагч шаардлагатай үедээ хуримтлагдсан хүүгийн хамтсертификатаа бусдад худалдах замаар мөнгөө бэлнээр авах боломжийг бүрдүүлсэн хөрвөх чадварын уян хатан шийдэлтэй.

Үүнээс гадна сертификат эзэмшигч нь 1 жилийн хугацаатай гэнэтийн ослын даатгалд хамрагдах ба уг бүтээгдэхүүнийг 4 сараас дээш хугацаатай ашигласан тохиолдолд “Ахуйн хэрэглээний ногоон зээл”-ийг хамгийн бага хүүгээр авах эрхтэй болох юм.

Төрийн банкны хувьд энэхүү бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлснээрээ тогтвортой хөгжил болон ногоон санхүүжилтийн чиглэлд хэрэгжүүлж буй бодлогоо улам өргөжүүлж орчин үеийн, тогтвортой хөгжилд чиглэсэн банкны бүтээгдэхүүн үйлчилгээний тоог нэмэгдүүллээ. 

Ногоон хадгаламжийн сертификатын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

https://www.statebank.mn/sustainability/product/33766



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 4 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 14 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 15 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 16 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 17 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21