Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд Нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана

Р.Ханджав
2026/04/23

Өнгөрсөн долоо хоногт Хууль, зүй дотоод хэргийн яамны харьяа байгууллагуудын  удирдлагуудыг хүлээж авч уулзан салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хугацаатай үүрэг өгсөн. Ялангуяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтэс, нэгжийг иргэдэд ойртож нийслэлийн нэг цонхны төвүүд,  дүүргүүдэд шилжүүлж ажиллуулахыг ШШГЕГ-ын удирдлага, холбогдох албан тушаалтнуудад даалгасан.

Өгсөн үүрэг даалгаврын биелэлт газар дээрээ хэрхэн хангагдаж байгааг өөрийн биеэр үзэж, асуудлыг шийдвэрлэхээр  ШШГЕГ-ын газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Банкны төлбөр барагдуулах газрын ажилтан албан хаагчидтай уулзаж санал бодлыг нь сонслоо.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт   нэг өдөрт шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой 60-80 мянган санал ирдэг бөгөөд өнөөдрийн байдлаар 4,4 их наяд төгрөгийн дүнтэй,  57.700 гүйцэтгэлийн хуудас бичигджээ. 

Зургаан дүүргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нэг цэгт төвлөрснөөр 7 хоногт 3200-4000, сард 88,000-100,000 орчим иргэн, 60,000 орчим тээврийн хэрэгсэл тухайн байршилд зорчиж үйлчилгээ авч байгаа нь авто замын ачааллыг нэмэгдүүлж, түгжрэл үүсэх, иргэд бухимдах, улмаар өргөдөл, гомдол гаргах шалтгаан, нөхцөлийн нэг болж байна. 

Мөн алба хаагчдын орчин нөхцөл, стандарт зөрчигдөж ажлын бүтээмж муудах, аюулгүй ажиллагааны горим алдагдсан гээд эрсдэл өндөр болсон байна. Тиймээс төр иргэндээ хүрч, хүн төвтэй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх зарчмыг баримталж, дараа долоо хоногоос эхлэн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэлтсүүд Нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд ажиллуулах үүргийг дахин өглөө. 

Цаашид  Шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусах хүртэлх бүх процессыг шилэн болгож, нээлттэй ил тод байх ажлыг хийнэ. Эрхээ хязгаарлуулж, хэрэг төвөгт холбогдсон гээд хэнд ч төр хүнлэг хандаж, нээлттэй ил тод түргэн шуурхай, тэгш үйлчлэх зарчмыг баримтлах ёстой. 

Хуулиар хориглосон төрийн болон хувийн нууцаас бусад мэдээллийг нээлттэй ил тод болгож, цахимжуулснаар хүнээс хамааралтай хүнд суртал, авлига, аливаа хардлага сэрдлэг үгүй болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 7 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 17 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 18 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 19 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 20 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21