Хятадын андроид робот хагас марафонд хүнтэй уралдан түрүүлжээ

Р.Ханджав
2026/04/20

Жилийн өмнө тамирчдаас хоцордог байсан робот технологи энэ удаа огцом ахиц гаргасан байна. Ням гарагт Бээжин хотноо болсон уралдаанд андроид робот бүх өрсөлдөгчөө ардаа орхиж, хүний хамгийн хурдан амжилтаас ч илүү үзүүлэлттэйгээр хагас марафонд гүйжээ.

“Lightning” нэртэй, Honor компанийн бүтээсэн гүйгч робот  21 км-ийн зайг 50 минут 26 секундэд туулж, дэлхийн дээд амжилтыг эвдсэн байна.

Хүний дээд амжилт болох 57 минут 20 секундийг Уганда улсын гүйгч Жэйкоб Киплимо эзэмшдэг бөгөөд энэ мэдээллийг World Athletics баталгаажуулжээ.

169 см өндөртэй, тод улаан өнгийн хүн дүрст робот богино гаруудаа савлан тэнцвэрээ хадгалж, барианд орох хүртлээ хурд нь саарсан шинж огт үзүүлээгүй байна.

Энэхүү амжилт нь АНУ-тай өрсөлдөж буй Хятадын технологийн салбарт том ахиц гарсныг харууллаа. Өнөөдрийг хүртэл АНУ илүү боловсронгуй хүн дүрст роботуудаараа давуу талтай гэж тооцогдож ирсэн.

Хятадын роботын салбар 2015 оноос эрчимтэй хөгжиж эхэлсэн бөгөөд тухайн үед Засгийн газар робот техникийг аж үйлдвэрийн шинэчлэлийн 10 гол салбарын нэгээр зарласан юм. Энэ нь Хятадыг “хямд ажиллах хүчний орон” гэсэн нэр хүндээс ангижруулах зорилготой байв. 2023 оны бодлогын баримт бичигт хүн дүрст роботыг “технологийн өрсөлдөөний шинэ хил” гэж тодорхойлж, 2025 он гэхэд олноор үйлдвэрлэх, үндсэн эд ангийн нийлүүлэлтийн найдвартай сүлжээг бүрдүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ чиглэл нь дараагийн таван жилийн эдийн засгийн төлөвлөгөөнд мөн тусгагдсан байна.

Эдгээр зорилтуудын үр дүнд өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хятадад роботын спортын тэмцээнүүд эрс олширчээ.

Өнгөрсөн жил Бээжин хотод дэлхийн анхны хүн дүрст роботын наадам зохион байгуулагдаж, роботуудыг хөлбөмбөг, бокc, тулааны урлаг зэрэг төрлүүдээр өрсөлдүүлсэн.

Мөн хэдхэн сарын өмнө Хятадын шинэ жилийн телевизийн томоохон шоуны үеэр кунг-фу хувцастай роботууд тулааны урлагийн үзүүлбэрээр үзэгчдийг гайхшруулжээ.

“Lightning” нэртэй, Honor компанийн бүтээсэн гүйгч робот Бээжин хотод болсон 21 км-ийн зайг 50 минут 26 секундэд туулав

Энэ жилийн хүн дүрст роботын хагас марафонд 100 гаруй баг оролцсон нь өнгөрсөн жилийн анхны тэмцээнтэй харьцуулахад бараг тав дахин өссөн үзүүлэлт.

Хүний ангилалд эрэгтэй, эмэгтэй төрөлд тус тус Зао Хайжиэ болон Ван Чиаошиа нар түрүүлсэн бөгөөд хоёул нэг цаг гаруй хугацаа зарцуулсан байна.

“Lightning” робот өмнөх аварга роботын амжилтыг бараг хоёр цагийн зөрүүгээр давж гарчээ.

Тэмцээнийг зохион байгуулагчдын мэдээлснээр, уг роботын автономит навигац болон огцом хурд авах чадвар нь ялалтын гол хүчин зүйл болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 1 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 11 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 11 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 12 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 14 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21