НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын танилцуулгыг сонслоо

Р.Ханджав
2026/04/20

НИТХ-ын Зөвлөлөөс нийслэлийн харьяа агентлаг, газруудад хуралдаанаа зохион байгуулж тухайн газрын үйл ажиллагаатай танилцаж, нөхцөл байдлыг сонсдог билээ. Энэ удаагийн Зөвлөлийн хуралдааныг ТЦА-ны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт зохион байгуулж байна.

НИТХ-ын дарга А.Баяр өнөөдрийн Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж, баталлаа. Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Т.Отгонболд, Б.Дөлгөөн, Б.Сэргэлэнбаатар, О.Зундуйдорж, Г.Ууганбаяр болон Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг зэрэг холбогдох албаныхан оролцож байна.

Хуралдаанаар Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй мега төслүүдийн явц, “Туул голоо аваръя” хөдөлгөөн өрнүүлэх тухай, Төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт 24 асуудлыг хэлэлцэнэ.


ТЦА-ын Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа О.Одонбаатар үйл ажиллагаагаа танилцуулав. Тус газар өнгөрсөн онд тээврийн хэрэгслийн үзлэг оношлогоо, даатгал татварын хяналт шалгалт, торгуулийн биелэлтийг хангах, шалган нэвтрүүлэх товчоодод 24 цаг хяналт тавих, чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлөх, түр ба удаан зогсох дүрмийн хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллаж нийслэлийн төсөвт нийт 69 тэрбум гаруй төгрөгийг төвлөрүүлжээ. Тухайлбал, шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар хяналт тавьж ажиллан 75285 хүнд торгуулийн арга хэмжээ авч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 243, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 833, цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлалтын “ASAP" санд эрэн сурвалжлагдаж байсан 327, нийтлэг үүргийн хүрээнд 305 зөрчлийг тус тус илрүүлж ажилласан байна.

Өнөөдрөөс эхлэн олон нийтийн цагдаатай хамтран Их тойруу, Бага тойруу орчимд 86 байршилд скүүтер, мопедыг дугуйн замаас бусад нөхцөлд явган хүний замаар байх чиглэлээр олон нийтийн цагдаатай хамтран хяналт тавьж ажиллаж байна. Мөн “Сурронгүй сургууль” аяныг хэрэгжүүлэхэд замын хөдөлгөөний хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар онцоллоо.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 7 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 16 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 17 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 18 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 19 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21