Сайд Ц.Сандаг-Очир холбогдох албан тушаалтнуудад нэг сарын хугацаатай үүрэг өглөө

Р.Ханджав
2026/04/18

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Богдхан уулын дархан цаазат газрын Зайсан, Нүхтийн аманд оршин суугч иргэдийн газар эзэмших эрхийн асуудлаар иргэдийн төлөөлөлтэй 2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр уулзлаа.

Тус бүсэд 1954 оноос хойш амьдарч ирсэн 680 гаруй иргэнд 2016-2022 оны хооронд газар эзэмших гэрчилгээ олгосон боловч үлдсэн 125 иргэний эрхийг өнөөдрийг хүртэл шийдвэрлэхгүй байсаар ирсэн нь хүний эрхийн зөрчил үүсгэж байгааг салбарын сайд онцлов.

Эдгээр иргэд нь гурван үеэрээ тухайн нутагт амьдарч буй уугуул иргэд бөгөөд цахилгаан, албан ёсны хаяг, бүртгэлийн асуудлаас шалтгаалан боловсрол, эрүүл мэнд зэрэг төрийн суурь үйлчилгээг бүрэн хүртэж чадахгүй байдалд орсон байна.

Иргэдийн зүгээс холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн удаа дараа хүсэлт гаргасан ч асуудал эцэслэн шийдэгдээгүй хэвээр байгааг сайд хүний эрхийн ноцтой асуудал хэмээн тодорхойллоо.

Сайд Ц.Сандаг-Очир “Хүний эрхээс давсан хууль журам байх ёсгүй. Хууль тогтоомжийн давхардал, хийдлийг арилгаснаар байгаль орчны хамгаалалтын тогтолцоо бэхжинэ” хэмээн онцолсон юм.

Түүнчлэн уг газар нь 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан тул асуудлыг нарийвчлан судалж, иргэдийн газар эзэмших эрхийг хуульд нийцүүлэн шийдвэрлэх чиглэлийг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны дарга Э.Цогбадрал, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг нарт нэг сарын хугацаатай үүрэг болголоо.

Уулзалтад Зайсан, Нүхтийн аманд оршин суудаг 90-27 насны 80 гаруй иргэн оролцож, тулгамдсан асуудлаа танилцуулан, олон жил шийдвэрлэгдээгүй асуудалд анхаарч эхэлсэнд талархал илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 7 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 16 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 17 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 18 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 19 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21