Хууль зүйн салбарын 30 мянга гаруй албан хаагч, ДХИС-ийн багш, оюутнууд хиймэл оюун ухаанд суурилсан англи хэлний хөтөлбөрт хамруулна

Р.Ханджав
2026/04/13

Өнөөдөр \2026.04.13\ УИХ-ын Гишүүн, Засгийн Газрын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Англи улсын “EF EFEKTA” компанийн Засгийн газрын харилцаа, судалгаа хариуцсан ерөнхийлөгч  Др Стефания Жианини, EF EFEKTA боловсролын Группийн Тэргүүн дэд ерөнхийлөгч  Саранжит Сангар, EF EFEKTA боловсролын группийн Сургалт хариуцсан захирал Др Кристофер МакКормик, Монгол дахь албан төлөөлөгч Т.Хишигжаргал нарыг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар Хууль зүйн салбарын 30 гаруй мянган албан хаагч, ДХИС-ийн 4000 гаруй  оюутныг хиймэл оюун ухаанд суурилсан онлайн англи хэлний төсөлд хамруулж, ойрын хугацаанд эхлүүлэх саналыг УИХ-ын Гишүүн, Засгийн Газрын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан албан ёсоор тавилаа.  

“Ef Efekta” компанийн Засгийн газрын харилцаа, судалгаа хариуцсан ерөнхийлөгч Стефания Жианини хиймэл оюун ухаанд суурилсан “EF EFEKTA” төсөлд салбарын алба хаагчдаа хамруулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээ илэрхийллээ. 

Efekta нь EF Education First-ийн 60 жилийн туршлагатай, 116 улсын 24 сая гаруй хүнд англи хэл заасан, дэлхийн хамгийн том хиймэл оюунд суурилсан англи хэлний сургалтын платформ юм.

 Англи хэл бол  ДЭЛХИЙН ХЭЛ,  дэлхий дээрх 8.3 тэрбум хүнээс  1.5-1.6  тэрбум хүн нь Англи хэлээр ярьж, бичиж, ойлголцдог.  Олон улсын судалгаанаас харахад  \EF English Proficiency Index-ийн” 2024-2025 оны тайлан\  Монгол Улсын англи хэлний түвшин “БАГА” түвшинд буюу нийт хүн амын 5-10 хувь нь  англиар ярьдаг,  дэлхийн 116 орноос 84-р байранд эрэмбэлэгддэг байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 7 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 16 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 17 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 18 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 19 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21