МАН: АМНАТ-өөс орон нутагт үлдэх хувийг 1.5-2 нэмэгдүүлнэ

Р.Ханджав
2026/04/13

 УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2026.04.13/-ийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн мэдээллийг сонслоо. 

Хуулийн төслийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулав. 

 Иргэд байгалийн баялгаас тэгш, хүртээмжтэй байдлаар хэрхэн хүртэж болох асуултад Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт хариулт өгч, тодорхой зүйл заалтаар тусгах ёстойг бүлгийн гишүүд хэллээ. Уул уурхайн компаниуд бусад нийгэм, эдийн засгийн салбаруудтайгаа кластер байдлаар хамтарч ажилламаар байна. Хоол, хувцас зэрэг бусад салбарт хөрөнгө оруулалт хийж, хамтарч ажилладаг байх. Уул уурхайн компаниуд ажилчдыг сендвичин байранд байлгах биш томоохон уурхайг дагаж хот байгуулалтыг хийх хэрэгтэй. 

Түгээмэл тархацтай ашигт малтмалыг одоогийн хуулиар явуулахаар аймаг сумдад бүтээн байгуулалтын ажил явуулахад  хүнд байгаа. Үүнээс болж сумын дарга нар хууль шүүхийн байгууллагад дуудагддаг байж болохгүй. Төр хүнээр ажил хийлгэж байгаа бол эрх зүйн орчныг нь тодорхой болгож өгөх ёстой гэв.

Геологийн судалгаа, Хайгуулын тусгай зөвшөөрлийг нээлттэй, ил тод олгох заалтыг шууд тусгах санал хэлсэн. 

Уул уурхайтай, ашигт малтмал олборлож байгаа орон нутагт АМНАТ илүү олгох зохицуулалт чухал гэдгийг гишүүд хэлсэн. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухайд одоогийн хуулиар зохицуулна. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс орон нутагт үлдэх хувийг 1.5-2 дахин нэмэгдүүлж, зэсийн АМНАТ-ийг олон улсын жишигт нийцүүлэн гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зорилтоор боловсруулсан гэдгийг ажлын хэсэг онцоллоо. 

Хуулийн төсөлд Ашигт малтмалын тухай хуулийн 40 орчим хувийг өөрчлөхөөр боловсруулсан байна. Дагаад Биржийн тухай хуулийг оруулж орж ирнэ. Биржийн тухай хуулиар үйлдвэрлэл гаргах зорилтын тухайд боловсруулсан. Ашигт малтмал, аж үйлдвэрлэл явуулахад одоогийн хууль болохгүй байгаа учраас Биржийн тухай хуулийг оруулж ирнэ гэдгийг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням хэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 7 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 16 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 17 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 18 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 19 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21