Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг "365- Эвдрээгүй ирээдүйг бүтээе" нөлөөллийн аяныг эхлүүллээ

Р.Ханджав
Өчигдөр

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хамтран үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг “365 – Эвдрээгүй ирээдүйг бүтээе” уриатай нөлөөллийн аяныг эхлүүллээ. 
Энэхүү нөлөөллийн аяны зохион байгуулалтын талаар өнөөөдөр хэвлэлийн хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн хуралд НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр, Цахим инновац, харилцаа холбооны яамны төлөөлөл, НЦУГ-ын цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан зэрэг холбогдох албаныхан оролцлоо. 
Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр “НИТХ-аас өнгөрсөн жил хүүхэд залуучуудад чиглэсэн тодорхой ажлууд хийсэн. Ялангуяа хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг шат дараатай ажлуудыг бодлогоор дэмжиж хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн тул энэ жил дахин холбогдох байгууллагуудтай хамтарч улсын хэмжээнд нөлөөллийн аяныг эхлүүлж байна. Өмнө “365 хоног хайрлая” аяныг хэрэгжүүлэхэд эцэг эхчүүд өдөр бүр үр хүүхдэдээ чанартай цаг гаргах нь эргээд хүүхэдтэй холбоотой гэмт хэргийн тоо буурахад чухал ач холбогдолтой гэдгийг судалгаагаар харуулсан. Иймд эцэг эх, сургууль, сурагчид, хүүхдийн төлөө байгууллагууд, төрийн байгууллагууд хамтарч ажиллахыг уриалж байна” гэв. 
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан “Энэ оны эхний улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна. Ялангуяа сүүлийн саруудад 16-17 насны хүүхдүүд бие биеэ дээрэлхэх, дарамтлах, эд зүйлийг нь нэхэж айлган сүрдүүлэх, гадуурхах тохиолдлууд их байна” гэлээ.

Усын хэмжээнд 2025 онд хүүхэд хохирсон гэмт хэрэг 2339, хүүхэд үйлдсэн гэмт хэрэг 1135 бүртгэгджээ. Харин энэ оны эхний гурван сарын байдлаар хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг 518, хүүхэд үйлдсэн гэмт 311 бүртгэгдэж, 335 хүүхэд хохирсон байна. 
Өнгөрсөн онд үе тэнгийн дээрэлхэлтийн шинжтэй 504 гомдол, мэдээлэл 
бүртгэгдсэнээс 246 буюу 48.7 хувь нь гэмт хэргийн шинжтэй 258 буюу 51.3 хувь нь зөрчлийн шинжтэй байсан бол энэ оны эхний гурван сарын байдлаар цагдаагийн байгууллагад үе тэнгийн дээрэлхэлтийн шинжтэй 58 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 26 буюу 44.8 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 32 буюу 55.2 хувь нь зөрчлийн шинжтэй хэрэг байна. Ихэвчлэн хэд хэдэн хүүхдүүд нэгдэж үе тэнгийнхээ сэтгэл санааны хувьд гэмтээх, зовоох, ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх,заналхийлэх зорилготойгоор биеэр болон амаар цахим орчинд үйлдэж байгаа юм. 

Иймд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх зайлшгүй шаардлага үүссэн учир Цахим инновац, харилцаа холбооны яам, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, хамтран “365 эвдрээгүй ирээдүйг бүтээе” уриатай дээрх нөлөөллийн улсын хэмжээнд аяныг эхлүүллээ.
Аяны хүрээнд 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо 2026/07/12
БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг хүлээн авч уулзлаа 2026/07/12
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/07/11
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр н… 2026/07/11
"Мөнхөд орших Монгол" наадмын нээлт иргэдийг огшоолоо 2026/07/11
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БАЯР НААДМЫН НЭЭЛТЭД ОРОЛЦОЖ, НААДАМ… 2026/07/11
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ … 2026/07/11
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцон, сур… 2026/07/11
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшү… 2026/07/11
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан эхэллээ 2026/07/10
Монгол-Солонгосын бизнес форумыг зохион байгууллаа 2026/07/10
БНСУ-ын Ерөнхийлөгчийн гэргий Ким Хе Гён "Чингис хаан" Үндэсний музейд… 2026/07/09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр Монгол Улсад хүрэлцэн ирлээ 2026/07/09
Б.Пүрэвдагва: “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд хэрэгжиж буй үерийн ус х… 2026/07/08
Засгийн газар хуралдаж байна 2026/07/08
Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа эхэллээ 2026/07/07
Наадмаар зургаан чиглэлд 32 автобус үнэгүй үйлчилнэ 2026/07/07
“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион … 2026/07/07
ЗАСГИЙН ГАЗАР “100 ХОНОГ ДАХЬ 100 ЧӨЛӨӨЛӨЛТ”-ӨӨ ИРГЭД, ОЛОН НИЙТЭД ТАН… 2026/07/07