ОРМУЗЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ ДАХИН ХУРЦДАХ УУ?

Р.Ханджав
2026/04/13

АНУ Ираны хэлэлцээ бүтэлгүйтсэний дараа Дональд Трамп Персийн булангийн стратегийн чухал гарц Ормузын хоолойг хаах шийдвэр гаргаж буйгаа дөнгөж сая зарлав. Ормузын хоолойг энэ удаад Иран биш АНУ хаах нь анхаарал татаж буй бөгөөд АНУ-ын тэнгисийн цэрэг уг хоолойгоор дамжин өнгөрөх усан тээврийн хөдөлгөөнийг хянаж, Иранд төлбөр төлсөн онгоцуудыг саатуулах, шаардлагатай тохиолдолд буцаана гэв. Мөн Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангах үүднээс тэсрэх бөмбөгнүүдийг цэвэрлэх ажиллагаа явуулах аж. 

Дональд Трампын зарласан “blockade” буюу тэнгисийн цэргийн бүслэлт гэдэг нь өөр улсын худалдаа, тээврийг хүчээр зогсоох, цэргийн хүч ашиглахад бэлэн байна гэсэн утга илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл “blockade” буюу бүслэлтийг дайн өргөжинө гэж шинжээчид үздэг. 

Учир нь Ираны хувьд Дональд Трампын уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Иранчууд өөрийн бүсэд гадны цэргийг нэвтрүүлэхгүй байх бүх арга хэмжээг авна гэж шинжээчид харж байна.

Дональд Трампын гэнэтийн уг шийдвэр нь АНУ болон Ираны хооронд болсон хэлэлцээ амжилтгүй болсонтой холбоотой бөгөөд талуудын гол маргаан нь Ираны цөмийн хөтөлбөрийн асуудал байв. Мөн АНУ-ын зүгээс Ираныг олон улсын усан зам Ормузыг хааж, дамжин өнгөрөх хөлөгүүдээс төлбөр авсан хэмээн буруутгасан бол Ираны тал үүнийг няцаасан юм.

Ормузын хоолойд ямар нэгэн цэргийн үйл ажиллагаа эхлэх нь дэлхийн нефтийн нийлүүлэлтэд шууд нөлөөлж, олон улсын зах зээлд тогтворгүй байдал үүсгэх эрсдэлтэй. Тус хоолой нь дэлхийн нефтийн экспортын томоохон хэсгийг дамжуулдаг стратегийн бүс бөгөөд аливаа хязгаарлалт тавигдах нь бүс нутгийн төдийгүй дэлхийн эдийн засагт нөлөөлнө.

Одоогоор нөхцөл байдал хэрхэн өрнөх нь тодорхойгүй байгаа бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг энэхүү шийдвэрт анхааралтай хандаж, цаашдын үйл явцыг ажиглаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО 8 цагийн өмнө
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Т… 8 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ МОНТЕНЕГРО УЛСЫН ЕРӨНХИ… Өчигдөр
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтын ажиллагааны гэр… Өчигдөр
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хэвлэл м… Өчигдөр
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-… Өчигдөр
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА ЧАН Т… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛ БОЛ ТӨСВӨӨ ИРГЭДДЭЭ ЗО… 2026/09/07
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намы… 2026/09/07
ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДОТООДЫН ЦЭРГИЙН… 2026/09/07
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн то… 2026/09/07
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга… 2026/09/07
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошим… 2026/09/03
ОХУ МОНГОЛ УЛСАД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ … 2026/09/03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа 2026/09/03
Г.Дамдинням: БНХАУ манай улсад ХЯЗГААРЛАЛТГҮЙ шатахуун олгохоор боллоо 2026/09/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор … 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулза… 2026/09/02