Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Р.Ханджав
2026/04/10

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккарретатай уулзлаа.

Уулзалтаар нийслэл Улаанбаатар хот болон Милан хотын хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, дэд бүтэц, хот байгуулалтын чиглэлээр хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрүүдэд түншлэх асуудлыг онцлон хэлэлцэв. Элчин сайд Жованна Пиккаррета хоёр хотын хамтын ажиллагааг бизнес, үйлдвэрлэл, эрүүл мэнд, соёл урлаг, загварын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх бүрэн боломжтойг тэмдэглэж, Италийн талын зүгээс идэвхтэй хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.

Л.Хосбаяр зохицуулагчийн зүгээс Улаанбаатар хотод хэрэгжүүлэх дэд бүтцийн томоохон төслүүдийн хүрээнд Италийн аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа “Трамвай” төслийн нэгдүгээр шугамын бүтээн байгуулалтад хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн арьс шир, түүхий эдийн боловсруулалтын салбарт хэрэгжиж буй “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн хүрээнд Италийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч байгууллагуудтай холбох боломжийг онцолж, энэ чиглэлд хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов.

Үүнээс гадна бурхан шашны сүм хийдүүдийн барилгыг сайжруулах хүрээнд Итали улс, тэр дундаа Милан хотын туршлагыг судалж, нутагшуулах сонирхлоо илэрхийллээ. Талууд цаашид хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгон өргөжүүлэх зорилгоор харилцан айлчлал, мэргэжлийн уулзалтуудыг шат дараатай зохион байгуулахаар тохиролцлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 7 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 16 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 17 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 18 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 19 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21