Сэтгүүлч Л.Баяржаргалыг нэг сарын хугацаатай хорих шийдвэр гарав

Р.Ханджав
2026/04/10

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас гуравдугаар сарын 19-нд мэдээлэхдээ, Нэгүүн.мн сайтын сэтгүүлч “хувийн нууц мэдээлэл нийтэлнэ” хэмээн сүрдүүлж, иргэнээс 50 сая төгрөг авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж мэдэгдсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг мөнгийг Нэгүүн.мн сайтын нэр дээрх дансанд шилжүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдсон байна.

Тэгвэл шүүхээс өнөөдөр /2026.04.10/ Нэгүүн.мн сайтын сэтгүүлч Л.Баяржаргалыг нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргалаа.

Тэрбээр уг шийдвэртэй холбогдуулан байр сууриа илэрхийлэхдээ Монголын хууль хяналтын байгууллагууд, тэр дундаа эрүүгийн цагдаа болон прокурорын байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн юм. Түүний хэлснээр, өөрийг нь цагдан хорих саналыг зургаа дахь удаагаа гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тухайн хэрэгт холбогдох нотлох баримтыг өнөөг хүртэл хангалттай бүрдүүлж чадаагүй гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Мөн өмнө нь шүүхээс “нотлох баримт хангалтгүй” гэсэн үндэслэлээр хэргийг буцааж байсан ч дахин дахин хорих санал оруулж байгаа нь хууль бус үйлдэл хэмээн онцолсон байна. Одоогоор уг асуудалтай холбоотойгоор хууль хяналтын байгууллагуудаас албан ёсны дэлгэрэнгүй тайлбар хийгдээгүй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 7 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 16 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 17 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 18 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 19 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21