Багануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно

Р.Ханджав
2026/04/10

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Багануур дүүргийн иргэдтэй уулзлаа.

Ерөнхийлөгчийг төв талбайд дүүргийн удирдлагууд, Багануур цэргийн хотхоны хүндэт харуул угтаж авлаа. 

Ерөнхийлөгч бодлого, үйл ажиллагааныхаа хэрэгжилт, нийгэм, эдийн засгийн байдал, хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, санаачилсан хууль, түүний дотор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийн талаар танилцууллаа.

Тэрбээр эдийн засаг 6.8 хувиар өсөж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар даван, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.долларт хүрч, зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрснийг хэллээ. 

Гадаад бодлого, гадаад харилцаа улам өргөжин, түүхэнд  үлдэх төрийн айлчлалууд болж, улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн, монголчуудын баялаг түүх, бахдам соёл, суу алдрыг дэлхий дахинд сурталчлан таниулж байгааг тэмдэглэв.

Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаагаа уулзалтад ирсэн иргэд хэлж байлаа.  

Багануур дүүрэгт бүтээн байгуулалтын томоохон ажлууд өрнөж байна. Тухайлбал, 2024 онд 293 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулсан 50 Мегаватт хүчин чадалтай цэнэг хуримтлуурын станц Улаанбаатар хотод эрчим хүч нийлүүлдэг. 

Энэ онд 600 мянган тн хөх нүүрс, 82 мянган тн нам температурын давирхай, 40 Мегаватт эрчим хүч үйлдвэрлэх Нүүрс пиролизын үйлдвэрийн эхний шат болон “Багануур үйлдвэрлэл, технологийн парк” ашиглалтад орно.  

Ингэснээр шинээр 3,500-5,000 ажлын байр бий болох тооцоо гарсан байна.    

Мөн “Месес” компанийн гангийн үйлдвэр ашиглалтад орсноор манай улсын нийт арматурын хэрэглээний 20 хувийг дангаараа үйлдвэрлэх юм.  

Төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” зэрэгт хувь нэмрээ оруулахын зэрэгцээ санаачилсан хууль, түүний дотор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг дэмжиж байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.  

Мөн дүүргийн удирдлага, төр, хувийн хэвшил, иргэд хамтран байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологитой, экспортын чиг баримжаатай, импортыг орлох үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байр бий болгон, орон нутаг, улсынхаа эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэлээ.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд дэлхийн 21 улсын их, дээд сургуульд 1,055 оюутан суралцаж байгаагийн 10 гаруй нь Багануур дүүргийнх юм.  

Үр хүүхдээ эрдэм мэдлэгтэй, хөдөлмөрч хичээнгүй болгож өсгөсөн эцэг, эх болон сурган хүмүүжүүлсэн багш нарт нь Ерөнхийлөгч баяр хүргэлээ. Энэ хүүхдүүд сургуулиа төгсөж ирээд, орон нутаг, улсынхаа хөгжил дэвшлийг түүчээлэгчид болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийллээ.  

Мөн аймгийн удирдлага, иргэдэд амжилт хүсэн, ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэн, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө хүн бүр хичээн зүтгэхийг уриаллаа.  

Ерөнхийлөгч мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Халтарын Пүрэвсүрэнд Гавьяат хуульч, дүүргийн 142 дугаар цэцэрлэгийн эрхлэгч асан, зөвлөх багш Аюушийн Баттөмөрт Гавьяат багш цол хүртээлээ.

Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 7 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 17 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 18 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 19 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 20 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21