Н.Номтойбаяр: Онцгой байдлын салбарын хууль эрх зүйн орчин, цалин хөлсийг сайжруулна

Р.Ханджав
2026/04/07

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Онцгой байдлын ерөнхий газарт ажиллаж, салбарын үйл ажиллагаа, цаг үеийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцлаа.

Ажлын уулзалтын үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалт, хүч хэрэгсэл, гадаад харилцаа, хамтын ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулсан юм.

Тэрбээр Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлыг хангах тухай хууль, Улсын нөөцийн тухай хууль болон холбогдох бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хүрээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын болон орон нутгийн хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байгааг мэдээллээ.

Шадар сайд Н.Номтойбаяр Онцгой байдлын салбарын төсөв, санхүүжилтийг нэмэгдүүлэх, холбогдох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр нэмэлт судалгаа, шинжилгээ хийх шаардлагатайг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн судалгаанд үндэслэн боловсруулсан хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын ээлжит чуулганаар хэлэлцүүлж, батлуулах ажлыг зохион байгуулах үүрэг өглөө.

Мөн гамшгийн эрсдэлийн удирдлага, хариу арга хэмжээний тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах, Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл, материаллаг нөөцийг үе шаттайгаар шинэчлэх, хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээ авах шаардлагатайг онцолсон.

Үүнээс гадна Онцгой байдлын салбарын алба хаагчдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, цалин хөлс, урамшууллын тогтолцоог сайжруулах, нийгмийн баталгааг хангах эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч ажиллахыг илэрхийллээ.

Ажлын төгсгөлд Шадар сайд ОБЕГ-ын дэргэдэх Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн болон ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж, холбогдох мэдээлэл авч санал солилцсон юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО 13 цагийн өмнө
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Т… 13 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ МОНТЕНЕГРО УЛСЫН ЕРӨНХИ… Өчигдөр
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтын ажиллагааны гэр… Өчигдөр
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хэвлэл м… Өчигдөр
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-… Өчигдөр
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА ЧАН Т… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛ БОЛ ТӨСВӨӨ ИРГЭДДЭЭ ЗО… 2026/09/07
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намы… 2026/09/07
ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДОТООДЫН ЦЭРГИЙН… 2026/09/07
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн то… 2026/09/07
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга… 2026/09/07
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошим… 2026/09/03
ОХУ МОНГОЛ УЛСАД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ … 2026/09/03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа 2026/09/03
Г.Дамдинням: БНХАУ манай улсад ХЯЗГААРЛАЛТГҮЙ шатахуун олгохоор боллоо 2026/09/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор … 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулза… 2026/09/02