УИХ-ын 15 дахь даргаар С.Бямбацогт сонгогдлоо

Р.Ханджав
2026/04/03

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар С.Бямбацогтыг УИХ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцлээ.

Ардчилсан намын бүлэг уг асуудлаар авсан завсарлагын хугацаагаа сунгахгүй гэдгээ мэдэгдсэн. Үргэлжлүүлэн санал хураалт явуулахад 114 гишүүн оролцож 84 нь дэмжсэнээр С.Бямбацогт УИХ-ын даргаар сонгогдлоо.

С.Бямбацогтын намтар: 

Тэрбээр 1974 онд Ховд аймагт төрсөн, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. 1999 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2005 онд Нидерланд Улсын Маастрихтын их сургууль, 2014 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Эдийн засаг, бизнесийн удирдлага болон хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй.

Ажилласан байдал:

  • 2000-2008 онд “Нью прогресс” группын захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга,
  • 2008-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2012-2013 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дэд дарга,
  • 2013-2016 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга,
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайд,
  • 2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга,
  • 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга,
  • 2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд,
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайд,
  • 2025 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар тус тус томилогдон ажилласан.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг х… 7 цагийн өмнө
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт … 17 цагийн өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.… 18 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол 19 цагийн өмнө
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 20 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛ… Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва … Өчигдөр
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг … Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хи… 2026/10/25
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/23
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХ… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа 2026/10/22
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нэ… 2026/10/21
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХ… 2026/10/21
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН … 2026/10/21
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог… 2026/10/21
Төлөвлөгөөт хяналтаар 40 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 2026/10/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээл… 2026/10/21