Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэлцүүлэг боллоо

Р.Ханджав
2 цагийн өмнө

Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн авснаар Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” гэсэн 13.14 дүгээр зүйл хүчингүй болоод байгаа юм. Тус зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан.

“Худал мэдээлэл тараах” гэдэг гэмт хэргийн Эрүүгийн хуулийн зохицуулалтыг хэрхэн өөрчлөх тухай асуудлаар өнөөдөр (2026.03.31) Хууль зүйн байнгын хорооноос хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин удирдан явуулав. Тэрбээр хэлэлцүүлгийн хүрээг төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид, судлаачид, иргэд зэрэг талуудын байр суурийг сонсох, олон улсын хөгжлийн чиг хандлагыгсудлах, Монгол Улсын шүүх, хуулийн практикыг харгалзах, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг задлан шинжлэх, улс төрийн болон бодлогын шийдвэрийн хувилбаруудыг хэлэлцэх гэсэн таван агуулгаар тодорхойлсон юм.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Дам.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Х.Баасанжаргал, С.Зулпхар, Б.Хэрлэн, С.Замира, Б.Тулга, Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ), Хүний эрхийн үндэсний Комисс (ХЭҮК), Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ), Тагнуулын ерөнхий газар (ТЕГ), Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ), Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ), Монгол Улсын Их сургууль (МУИС) зэрэг их, дээд сургуулийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлгийн эхний үе шатанд МУИС-ийн Үндсэн хуулийн эрхзүйн хүрээлэнгийн захирал Х.Сэлэнгэ, тусхүрээлэнгийн Эрхзүйн хүрээлэнгийн судлаач Т.Эмүжиннар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийн асуулгын талаар, ХЗДХЯ-ны Эрх зүйн хэлтсийн дарга Г.Энхтөр Монгол Улсад худал мэдээлэлтэй холбоотой эрх зүйн цоорхой ба боломжит зохицуулалтын загварын талаар, МСНЭ-ийн хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаа худал мэдээлэл тараах гэмт хэрэг ба хэвлэл мэдээллийн эрх чөлөө, сэтгүүлчийн эрхийн баталгаа сэдвээр, Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн зөвлөх, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор М.Хатанзориг худал мэдээлэл тараах гэмт хэргийн шүүхийн практикийн тухай, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Герман, Европын эрх зүйн төвийн захирал Т.Золбоо хүний нэр төрийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт сэдвээр тус тус илтгэл тавьж, танилцуулга хийлээ.

Илтгэл, танилцуулга хийсэн эрдэмтэн судлаачид, холбогдох байгууллагын төлөөллөөс хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ өөр өөрийн байр суурийг илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Оролцогчид, гүтгэх буюу худал мэдээлэл тараах гэмт хэрэгт холбогдох этгээдийг нийтийн албан тушаалтан, иргэн, эсвэл хуулийн этгээд, төрийн байгууллага гэдгээр нарийвчлан ялгаж заах, нийтийн албан тушаалтантэй холбоотой үнэлэлт дүгнэлт өгсөн шүүмжийг энэ төрлийн гэмт хэрэгт тооцох, эсэх, “худал мэдээлэл тараах” гэмт хэргийг Эрүүгийн хуулиас хассан тохиолдолд энэ гэмт хэрэг хэрхэнихсэх, нөгөөтэйгүүр энэ зүйлийг хуульд тусгаснаархудал мэдээлэл тараах, бусдыг гүтгэх, доромжлох, гэмт хэргийг ямар хэмжээнд хязгаарласан талаарэрсдэлийн үнэлгээ, судалгаа хийсэн эсэх, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд тусгагдсан санаатай,зориудаар илт худал мэдээллийг тарааснаар хохирол,хор уршиг учирсан байх зэрэг үндсэн шаардлагуудыг хэрхэн хангах зэрэг олон асуудлаар санал солилцлоо. Цахим орчинд худал мэдээлэл тарааж, хүнийг гүтгэн, нэр төр, алдар хүндийг нь гутаагаад байгаа үйлдэлсэтгүүл зүйн ч юм уу, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хамаарах эсэх, үүнийг худал мэдээлэл гэдгийг тогтоосон даруй таслан зогсоож, цахим орчноос бүрмөсөн устгах боломжтой эсэх зэрэг нарийн түвэгтэй асуудлуудыг ч хөндөн ярилцсан юм. Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт хууль, шүүхийн байгууллагын мэргэжилтэн, судлаачдын зэрэгцээ сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын төлөөлөл, иргэд, олон нийтийг өргөнөөр оролцуулах нь зүйтэй гэсэн байр суурийг олон хүн илэрхийлж байлаа. Хэлэлцүүлэгт оролцсон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч, сэтгүүл нар сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа төдийгүйхүний үзэл бодлоо илэрхийлэх, үгээ хэлэх эрх, эрхчөлөөнд халддаг энэ зүйл заалтыг Эрүүгийн болон Иргэний хуульд тусгахгүй байх, ийм гэмт хэргийг тусгайлан зүйлчлэн бий болгохгүй байх саналыг хэлж байв.

Асуудлаа ойлголцож, тал талын байр суурийг олж харах, салбар салбартаа тулгарч байгаа бэрхшээл, өөр өөрийн харж буй шийдлийн хувилбаруудыг илэн далангүй ярилцсан хэлэлцүүлэг ихээхэн үр дүнтэй боллоо гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин дүгнэн хэлж, дараа дараагийн хэлэлцүүлгийн судалгаа тооцоотой, тоо баримттай, тодорхой кэйс, баримтыг задлан шинжилсэн, үр дагаварыг нарийвлан тооцсон нягт, чамбай, ажил хэрэгч байдлаар зохион байгуулахаар тогтлоо.   


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдрал… 18 минутын өмнө
С.Бямбацогт: Спикер бол эрх мэдэл бус үүрэг хариуцлага 34 минутын өмнө
УИХ-ын 15 дахь даргаар С.Бямбацогт сонгогдлоо 59 минутын өмнө
ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуули… 2 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлж буйг дэ… 2 цагийн өмнө
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэлцүүлэг бо… 2 цагийн өмнө
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2 цагийн өмнө
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2 цагийн өмнө
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж… 2026/03/31
Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томиллоо 2026/03/31
Н.Учрал: Засгийн газар ид шид амлахгүй 2026/03/30
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ 2026/03/30
УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв 2026/03/30
АН-ын бүлэг: Туулын хурдны замын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийнэ 2026/03/30
Монгол Ардын Намын бага хурлын III хуралдаанаар Ням-Осорын Учралыг 99.… 2026/03/30
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт … 2026/03/30
УИХ: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.03.30-04.03 2026/03/30
Ус бохирдуулсны төлбөрөө төлөхгүй бол “Оюу толгой” компанид ус ашиглуу… 2026/03/30
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн бодлого тасалдахгүй, М… 2026/03/30
Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наа… 2026/03/20